gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Комик
  •  Хэв маяг  
    •   Технологи
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     7.03
  • Валютын ханш
    $ | 3134₮
Цаг агаар
 22
Зурхай
 7.03
Валютын ханш
$ | 3134₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Комик
  • Хэв маяг 
    • Технологи
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
  • English
gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 7.03
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"1990-ээд оны Азийн хямралаар ам.доллар гадагшлахыг хянаж, хүндрэлийг давсан түүх бий"

Б.Чимэг
Эдийн засаг
2022-04-26
11
Б.Чимэг
11
2022-04-26
"1990-ээд оны Азийн хямралаар ам.доллар гадагшлахыг хянаж, хүндрэлийг давсан түүх бий"

"Орос-Украины дайны улмаас Монголын эдийн засагт тулгарч буй сорилтууд" сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлгийг  Монголын банкны холбооноос зохион байгуулж, эдийн засагч, судлаач Н.Энхбаяр, Б.Лхагважав, МУИС-ийн багш, Эдийн засгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшингтөгс, дипломатч, олон улсын харилцааны судлаач Д.Баярхүү, хувийн хэвшлийн төлөөлөл оролцон, байр сууриа илэрхийлэв.

Эдийн засгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс “Барааны үнэ  өссөн тул ам.долларын бодит ханш мөн өслөө. Дундаж орлоготой америк иргэн 100 ам.доллартай дэлгүүр ороод тэрэг дүүрэн хүнс авах бол манайд хоёр тор л дүүрнэ гэсэн үг юм.

Манай улсад мөнгөний нийлүүлэлт сүүлийн жилүүдэд тогтмол арван хувиар өссөн. Энэ нь ханшийг өсгөсөн нэг хүчин зүйл мөн. Ханшийн өсөлтийг дан ганц төлбөрийн тэнцлээр тайлбарлах хангалтгүй. Эдийн засагт төгрөг эргэлдэж байна. Төгрөгийн хэмжээ өссөн тул ам.долларын үнэ өссөн.  Төв банкны үнэт цаасанд банкнууд сайн дураараа 4-5 их наяд төгрөг  байршуулсан. Үүнийг зээл болгон гаргах хэрэгтэй. Ханшийг бууруулах орон зай бий. Өмнө нь ханш савлахад Монгол банк интервенц хийх замаар мөнгөний захад оролцдог байв.

Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй тэнцэх хэмжээний биет үнэт металл, бэлэн гадаад валютыг Монгол Улсын хилээр гаргахыг хориглосон.

Харин одоо хөрөнгөд хяналт тавьж эхэллээ. Энэ сарын 22-оос эхлэн Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй тэнцэх хэмжээний биет үнэт металл, бэлэн гадаад валютыг Монгол Улсын хилээр гаргахыг хориглов. Аль болох ам.доллараа дотоодод авч үлдэх гэж хичээж, хяналтгүй орхичихвол гараад явчихна гэж айж байна.

Манай улс энэ шийдвэрийг түүхэндээ анх удаа гаргалаа. Өмнөх хямралын үеэр энэ шийдлийг хөндөхөд ОУВС, Дэлхийн банк гэх мэт байгууллагууд хөрөнгийн урсгал чөлөөтэй байх ёстой, ханшийг хүчээр тогтвортой байлгах нь буруу гэж үздэг байв. Гэхдээ 1990-ээд онд Азийн орнуудад гүн хямрал болоход хөрөнгийн хяналт тогтоон, хямралыг гэтэлсэн түүх бий. Бид анх удаа энэ шийдвэрийг хэрэгжүүлж байгаа тул бидэнд ямар ч түүх сургамж байхгүй. Яаж нөлөөлөхийг одоогоор хэлж мэдэхгүй байна. 

Ер нь ам.долларын үнэ өсөнгүүт иргэд, Төв банк ч сандардаг. Яагаад бид нийтээрээ төгрөгийн ам.долларын эсрэг ханш тогтвортой байх ёстой гэж боддог юм бэ? Валют хөрөнгийн нэг хэлбэр тул үнэ хэлбэлзэх нь энгийн үзэгдэл. Гол нь инфляцын өсөлттэй уялдаатай байх ёстой. Төв банк төгрөгийн тогтвортой байдлыг хангана гэсэн өгүүлбэрийг хуульд оруулсан тул иргэдийг төөрөгдүүлж байна. Ам.долларын үнийг эрэлт нийлүүлэлт тогтооно.

Энэ оны эдийн засгийн өсөлтийг 2.4 хувь гэж тооцоолсон ч үүнд хэт найдаад хэрэггүй. 0.5 хувиар өсөх муу хувилбар ч бий. Тодорхойгүй байдал маш их байна” гэв.

Харин зарим эдийн засагч төрөөс валютын гадагшлах урсгалыг зогсоох зорилгоор гаргасан шийдвэрийг эсэргүүцэж байна. Тэд иргэн, ААН-үүдийн хувийн хөрөнгөө чөлөөтэй захиран зарцуулах, шилжүүлэх эрхийг хууль бусаар зөрчиж байна гэж үзэж байгаа юм.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд зааснаар ирэх оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй тэнцэх хэмжээний биет үнэт металл, бэлэн гадаад валютыг Монгол Улсын хилээр гаргахыг хориглосон юм.

  Tweet
gogo logo
gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2022 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан