“Уул уурхайн долоо хоног 2022” уул уурхайн салбарынхны хамгийн том нэгдсэн уулзалт энэ сарын 19-23-ны хооронд Шангри-ла зочид буудалд зохион байгуулагдаж байна.
Өчигдөр, уулзалтын хоёр дахь өдөр, далд уурхайн симпозиум, үүсмэл ордын ашиглалт, аж үйлдвэржилт, сайн засаглал, ил тод байдал сэдвүүдээр уурхайчид инженерүүд, эдийн засагчид нэгэн зэрэг хуралдлаа.
Далд уурхайн симпозиумыг нээн “Оюутолгой” компанийн Гүний уурхай хариуцсан захирал Жак Вон Тондер үг хэлэв.
Тэрээр гүний уурхайн тогтвортой олборлолт ирэх оны эхний хагаст эхэлнэ гэдгийг дахин тодотгосон.
Ингэснээр зөвхөн уул уурхайн салбар гэлтгүй Монгол Улсын хэмжээнд одоо хэрэгжиж буй хамгийн өргөн хүрээний төсөл болох “Оюу толгой”-н олборлолт дараагийн шатанд гарах юм.
Рио Тинто группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал цаашид газрын гадаргууд ойр байрлалтай орд илрүүлэх нь улам ховордох тул ил уурхайгаас далд уурхайн олборлолт руу шилжих төлөв байгааг онцлов.
Иймд цаашид далд уурхайн чиглэлээр мэргэших, мэргэжлийн уул уурхайг хөгжүүлэх шаардлагатай гэсэн юм. Мөн тэрээр “Оюу толгой”-д хэрэгжүүлэх блоклон олборлох аргыг сүүлийн 20 жилд бусад улсууд эрчимтэй нэвтрүүлж, Рио Тинто групп энэ технологиор тэргүүлж байгааг дурдав. Энэ технологи хүдэр олборлолтын зардал багатай. “Оюутолгой”-гоос блоклон олборлох аргыг эзэмшсэн олон монгол мэргэжилтэн төрж, “Оюу толгой” далд уурхайн технологиороо олон улсад манлайлагч компани болно гэдэгт итгэлтэй байна гэсэн юм.
Хэдийгээр эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэж, улс, орон нутгийн төсөвт өндөр татвар төлж, олон хүнийг ажлын байраар хангадаг ч уул уурхайн салбарынханд олон асуудал тулгардаг. Нийгмийн зөвшөөрөл авч чадахгүй байх буюу орон нутгийн иргэдийн дэмжлэгийг авч чадахгүй байгаа нь зөвхөн Монголд тулгардаггүй аж. Австралид уугуул иргэдийн соёлын өвийг сүйтгэсэн, Бразилд далан нурсан зэргээс үүдэн уул уурхайн компаниуд иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ.
Харин “Оюу толгой”-н гүний уурхайн хувьд 1300 метрийн гүнд ажилладаг уурхайчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах нь сорилт гэнэ. Одоогоор Хойд Хюго Даммет ордоос буюу 1300 метрийн гүнээс хүдэр олборлож байна. Цаашид уурхайн гүн 1700 метрт хүрэх юм. Мөн гүнд уурхайчид нүсэр том техник хэрэгсэлтэй ажилладаг тул аюулгүй байдал хамгаас чухал байдаг байна.
АНУ, Австрали, Канад гэх мэт уул уурхай өндөр хөгжсөн орнуудад энэ салбарыг сонгон суралцах оюутнуудын тоо буурсан нь компаниудад томоохон сорилт авчирна. Иймд Монгол, Чили, Индонезын уул уурхайн инженерүүд хэдэн жилийн дараа дээрх орнуудад уригдан ажиллах нөхцөл бүрджээ.
“Оюутолгой” компанийн Гүний уурхай хариуцсан захирал Жак Вон Тондор: Бид сүүлийн нэг жилд гүний уурхайн, олон улсын хурлыг хоёр дахь удаа зохион байгуулж байна. Гүний уурхайд тулгардаг сорилт болон амжилттай даван гарсан туршлагаа ч салбарынхантайгаа хуваалцана. Бид энэ оны нэгдүгээр сард огтлох малталтыг эхлүүлж, зургаадугаар сард хүдэр буулгуурын анхны тэсэлгээг хийв. Эдгээрийг эхлүүлсэн нь монгол мэргэжилтнүүд техникийн өндөр ур чадвар эзэмшсэнийг харуулна. Дэлхийн ижил төстэй уурхайнуудад монгол мэргэжилтнүүд гарч ажиллахад бэлэн болсон. Энэ төслийг удирдаж байгаагийн хувьд энэ нь миний хамгийн том бахархал.
Гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл гэдэг нь дахин тэсэлгээ хийхгүйгээр хүдэр хүндийн хүчээр өөрөө доошоо буух нөхцөл бүрдэхийг хэлж байгаа юм. Бид эхний ээлжинд өдөрт 30 мянган тонн хүдэр олборлож, цаашид бүрэн хүчин чадалдаа хүрэх үед өдөрт 95 мянган тонныг олборлоно. Одоогоор бид хүдрээ Үйлдвэрлэлийн босоо амаар газрын гадарга руу тээвэрлэж байна. Цаашлаад туузан дамжлага ашиглалтад орно. Мөн гүний уурхайд хоёр үндсэн бутлуур байхаас эхнийх нь ажиллаж эхэлсэн гэв.
Өнгөрсөн зургадугаар сард гаргасан шинэчилсэн зардал, хуваарийн тооцооллоор гүний уурхайг нийт 7.06 тэрбум ам.доллараар барина.
“Оюу толгой” компани манай улсын ДНБ-ий 20 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 хувийг дангаараа бүрдүүлдэг. Оюу толгойчуудын дараагийн зорилго нь гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэлийг эхлүүлэх явдал юм. Ингэснээр нэг өдөрт боловсруулах баяжмал гурав дахин нэмэгдэх боломж бүрдэж, тэр хэрээр манай улсын эдийн засагт оруулах хувь нэмэр, нөлөө ч үлэмж өсөх юм.