Өвөлжилтийн бэлтгэлээ базааж малчид 1.1 сая тонн өвс, хадлан бэлтгэжээ. Энэ нь нийт бэлтгэвэл зохих өвсний 94 хувийг эзэлнэ гэж ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Улсын онцгой комиссын хуралдаанд танилцуулав.
Энэ жил улсын хэмжээнд 71.2 сая толгой мал өвөлжиж, хаваржих тооцоолол гарсан нь өвөл, хаврын бэлчээрийн даац нийт малын 40 хувьд л хүрэлцэхээр байгаа аж. Өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй учраас махны экспортыг нэмж, малчид, ААН, байгууллагуудыг дэмжиж ажиллах шаардлагатай байгааг аймгийн Засаг дарга нар Төрийн ордонд болсон, УОК-ын хурлын үеэр хэлжээ. Энэ асуудалд салбар яамнаас онцгойлон анхаарч, үхрийн махнаас бусад экспортын махны квотыг цуцалж, махны экспортыг бүх талаар дэмжиж байгаа аж.
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун: “Нөөцийн мах бэлтгэлд зориулж энэ жил 130 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй буюу 3 хувийн хүүтэй зээлээр олгохоор төлөвлөсөн. Үүнээс 46 тэрбум төгрөгийг дөрвөн аж ахуйн нэгж авч зарцуулсан.
Өнгөрсөн жил аж ахуйн нэгжүүд нөөцийн мах бэлтгэж, үнэ ханшийн зөрүүнээс болж алдагдал хүлээсэн тул нөөцийн мах бэлтгэх сонирхолгүй, банкууд ч болгоомжтой хандаж байна.
Цаашдаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам биш нийслэл нөөцийн махыг бэлтгэх ёстой. Учир нь нийслэлд бүх сүлжээ, агуулах нь байдаг. Яам нөөцийн махтай ноцолдох биш үйлдвэрлэгчдээ дэмжих бодлогоор ажиллах ёстой.
Улаанбуудайн хувьд 408 тонн ургац авахаас 391 мянган тонныг хураасан. 13 центнер авахаас 1 центнер буурч, 12 центнер авсан. 391 мянган тонн улаанбуудай гэдэг бол улсын гурилын хэрэгцээг хангах хэмжээнийх гэсэн үг.
Жил бүр буудайн чанарын асуудал ярьдаг. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам чанартай, чанаргүй гэж дотоодын улаанбуудайгаа гоочилж муучлахгүй, гаднаас буудай авахгүй. Гурилын үйлдвэрүүдэд хавар хүртэл импортын буудай оруулах асуудал хаалттай гэдгийг хэлсэн. Ер нь бор, шар гэхгүй өөрсдийн улаанбуудайгаар гурил хийх нь зүйтэй. Иймээс импортын улаанбуудайгаар газар тариаланчдаа цохилтод оруулахгүй байх бодлого барина.
Мөн энэ жил 218 мянган тонн төмс, 136 мянган тонн хүнсний ногоо тонн хураан, төмс, хүнсний ногооны ургац өнгөрсөн жилийнхээс 15 хувиар өссөн гэв.