Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өнөөдөр буюу 2022 оны 2 дугаар сарын 24-ны өдөр тохиож буй.
Монгол, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан “Монгол Японы стратегийн түншлэлийг бизнес, эдийн засгийн талбарт өргөжүүлэн бэхжүүлэх нь” симпозиумыг зохион байгууллаа.
Уг хуралд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Х.Кобаяши тэргүүтэй албаныхан оролцсон юм.
Симпозиумын хүрээнд “Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилт”, “Монгол Улс дахь Японы хөрөнгө оруулалт ба бизнесийн хамтын ажиллагааны төлөв” хэлэлцүүлгүүд өрнөж, бизнесийн сайн туршлага болон худалдаа, хөрөнгө оруулалтыг цаашид өргөжүүлэн тэлэхэд тулгарч буй зарим бэрхшээл, шийдвэрлэх асуудлуудын талаар сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлэв.
Мөн хоёр орны найрамдалт тэгш ойн өдрийг тохиолдуулан дэлгэж буй гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслол боллоо. “Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа-50 жил” сэдэвт Гэрэл зургийн үзэсгэлэнг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши нар нээж, П.Очирбат, Д.Содном, Ц.Гомбосүрэн нарын хүндэт зочид оролцов.
Энэхүү үзэсгэлэнд Гадаад харилцааны яамны төв архиваас гадна Батлан хамгаалах яам, Улаанбаатар хотын болон үе үеийн Элчин сайд нар, ахмад дипломатуудын гэрэл зургийн сангаас цуглуулсан гэрэл зургуудыг нэгтгэн толилууллаа.