gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     8.13
  • Валютын ханш
    $ | 3592₮
Цаг агаар
 19
Зурхай
 8.13
Валютын ханш
$ | 3592₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 8.13
Валютын ханш
$ | 3592₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ерөнхийлөгч 20 гаруй хүнд төрийн дээд цол, одон медаль гардууллаа

Э.Оргил
Улс төр
2014-07-09
0
Twitter logo

Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 93 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж боловсрол, соёл урлаг, спорт, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, нисэх хүчин, төмөр зам зэрэг салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын болон гавъяат цол, төрийн одон медаль хүртээв.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, ахмад дайчин, сурын харвааны гарамгай мэргэн, гавъяат тамирчин Аюушийн Цэвээнийг,
Хөдөлмөрийн баатар, гарамгай мэргэн, ахмад дайчин, 90 настай буурал, Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул А.Цэвээнийг тус сумын харьяат Үйлчилгээний гавьяат ажилтан, Хурандаа С.Сайнцог, ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга О.Очиржав, Бригадын генерал Д.Энхбаатар тэргүүтэй нутгийнхан нь угтан авч баяр хүргэлээ.

Монгол Улсын Ардын багш цолоор ССАЖЯ-ны харъяа Спортын бэлтгэлийн төвийн  Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Адуучин Басхүү, Санхүү эдийн засгийн дээд сургуулийн зөвлөх багш Жамъяны Нямсүрэн нарыг,

Монгол Улсын Ардын жүжигчин цолоор Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын  уран сайхны удирдаач, СУИС-ийн багш Адилбишийн Дашпэлжээг,
Ардын жүжигчин А.Дашпэлжээ
Монгол Улсын гавъяат дасгалжуулагч цолоор Монголын хөл бөмбөгийн холбооны хүүхдийн хөлбөмбөгийн дасгалжуулагч, зөвлөх багш Лувсандоржийн Сандагдорж, Ховд аймгийн биеийн тамир спортын хорооны дасгалжуулагч Чоймпогийн Чойсүрэн нарыг,

Монгол Улсын гавъяат багш цолоор Орхон аймгийн Эрдэнэт цогцолбор сургуулийн зөвлөх багш Хаг-Очирын Цэндсүрэн, Нийслэлийн  34 дүгээр сургуулийн ахмад багш Лувсангийн Раднаа, Нийслэлийн 120 дугаар цэцэрлэгийн ахмад багш Увшийн Зууннаст, СУИС-ийн дуулаачийн тэнхимийн дуулах ур зүйн багш Цэрэнпилийн Ерөө, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэн, ахмад багш Хоохдойн Чагдаа, Нийслэлийн 84 дүгээр сургуулийн захирал Сэнгээгийн Март, “Хос мастер” шатрын академийн шатрын багш  Зундуйн Сандуй, Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны иргэн, ХААИС-ийн ахмад багш, профессор Бат-Очирын Кукэ, СЭЗДС-ийн зөвлөх багш Бажаагийн Лувсандорж, Гадаад хэлний “Ном эх” сургуулийн багш  Дарьжавын Гомбожав, Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, ахмад багш Дэедийн Пүрэв, “Отгонтэнгэр” их сургуулийн тэнхим эрхлэгч Лэгцэгийн Баасан, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номундалай цогцолбор сургуулийн математикийн зөвлөх багш Гомбын Далай нарыг,

Монгол Улсын гавъяат малчин цолоор Дорнод аймгийн Баяндун сумын малчин Базарын Батмөнхийг,

Монгол Улсын гавъяат нисгэгч цолоор Хан-Уул дүүргийнн есдүгээр хорооны  иргэн, ахмад нисгэгч Далайн Баатарыг,
Гавьяат нисгэгч, бэлтгэл хошууч Д.Баатар

Монгол Улсын гавъяат механикжуулагч цолоор Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Магсаржав ХК-ийн механикжуулагч Санжийн Мягмаржавыг,

Монгол Улсын гавъяат тээвэрчин цолоор УБТЗ-ын зүтгүүрийн аж ахуйн албаны дарга Халиуны Лхагвасүрэнг,

Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн цолоор Монголын Радиогийн ахмад ажилтан Мөнхийн Шийрэв, 25 дугаар суваг ТВ-ийн ерөнхий редактор, хөгжим судлаач Раднаабазарын Энхбазар, Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэн, орчуулагч Дамдинбазарын Цэнд-Аюуш, Ховд аймгийн Мянгад сумын ахмадын хорооны дарга  Цүлтэмийн Жарантай, МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч, сэтгүүлч  Хайдавын Чилаажав нарыг,

Монгол Улсын гавъяат жүжигчин цолоор “Хурд” хамтлагийн хөгжимчин Дамбын Отгонбаярыг,

Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн цолоор Монголын үндэсний кино урлагийн академийн тэргүүлэгч гишүүн, зураглаач Намсангийн Зундуйг,
Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураглаач Н.Зундуй

Монгол Улсын үйлчилгээний гавъяат ажилтан цолоор Гамшиг судлалын хүрээлэнгийн төслийн зөвлөх, багш Пүрэвийн Дамдинг,

Монгол Улсын хүний гавъяат эмч цолоор “Хагт” мэдрэлийн эмнэлгийн их эмч Лувсан-Ишийн Жамсран, Шастиний нэрэмжит гуравдугаар эмнэлгийн яаралтай түргэн тусламж, эрчимт эмчилгээний зөвлөх, ШУ-ны доктор, профессор Оригийн Сүхбаатар, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын мэс заслын ахмад эмч Банзрагчийн Бираа, Арьс судлалын үндэсний төвийн Харшил судлалын төв лабораторийн зөвлөх эмч Оньдогын Лхамсүрэн нарыг,
Гавьяат эмч, мэдрэлийн эмч Л.Жамсран

Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн цолоор ШУА-ийн Геологи, эрдэс баялагийн хүрээлэнгийн захирлын зөвлөх Ононгын Төмөртогоо, Байгалийн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Жамцын Гарьдхүү, ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн тасгийн эрхлэгч Лувсангончигийн Балдан нарыг,

Монгол Улсын аж үйлдвэрийн гавъяат ажилтан цолоор Арьс шир, ноосны үйлдвэрийн зөвлөх, Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны иргэн, өндөр настан Баянзулын Махбал, "Монгол нэхмэл" ХК-ийн зөвлөх Юндэнгийн Дашбал нарыг,

Монгол Улсын байгаль орчны гавъяат ажилтан цолоор Байгаль орчин ногоон хөгжлийн яамны зөвлөх Цэсэдийн Банзрагч,

Монгол Улсын гавъяат мал зүйч цолоор Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны иргэн, ахмад мал зүйч Цэвэгийн Арвийг,

Монгол Улсын гавъяат эдийн засагч цолоор “Улаанбаатар эрдэм” их сургуулийн дэд захирал Балганжавын Хулдоржийг,

Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан цолоор Хужирт рашаан сувилалын ТУЗ-ийн дарга Рагчаагийн Бямбааг,

Сүхбаатарын одонгоор Монголын  Бурхан шашинтны төв,  Гандантэгчэнлин хийдийн тэргүүн,  их хамба лам, гавж Дэмбэрэлийн Чойжамц, СЭЗДС-ийн удирдах зөвлөлийн гишүүн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин  сайд Сономдоржийн Дамбадаржаа нарыг,
Сүхбаатарын одонт "Гандантэгчэнлин" хийдийн тэргүүн,  их хамба лам, гавж Д.Чойжамц

Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор Баянгол дүүргийн иргэн, ахмад төмөр замчин Балганы Түдэв, Сүхбаатар дүүргийн тавдугаар хорооны өндөр настан Базарын Жигжидсүрэн, Хэлмэгдэгсдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Сосорбалын Цэрэннадмид нарыг,

Алтангадас одонгоор Нийслэлийн 47 дугаар сургуулийн ахмад багш Догойжавын Сүхтогоо, Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Шаравын Лхагвасүрэн, Улаанбаатар чуулгын уртын дуучин Баасанхүүгийн Батболд, Чөлөөт уран бүтээлч, хийлч Чимэдлхамын Дэлгэрцэцэг нарыг,

Хөдөлмөрийн хүндэт медалиар БХЯ-ны ЗХЖШ-ын мэргэжилтэн Равдангийн Энхтөрийг,

Цэргийн хүндэт медалиар ЦЕГ-ын мэргэжилтэн, цагдаагийн хошууч Цамбын Гэрэлийг,

Шударга журам медалиар Нямрагчаагийн Сосорбарам нарыг тус тус шагналаа.
                                                                             Гэрэл зургийг Б.Бямба-Очир /MPA.mn /

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн шагнал гардуулж хэлсэн үг

Мянганаар өртөөлсөн Тулгар төрийн их ой, Их Монгол Улсын 808 жил тохиож, Үндэсний их баяр наадмын урь дэлгэрч, эх орны дөрвөн зүг найман зовхист хурдан морины гийнгоо цангинасан энэ мөчид Монголын төрт ёсны их Хүндэтгэл Есөн хөлт цагаан тугийнхаа өмнө хөдөлмөр бүтээлээрээ шалгарсан эрхэм иргэддээ төрийн өндөр дээд цол, одон медаль гардууллаа.
Нэгэнт цагт “Чингисийн чулууны бичиг” хэмээх Монгол туургатны гайхам сууг дархалсан дурсгалын бичээст “Есүнхэй мэргэн 335 алд” буюу одоогийнхоор бол 500 хол метрт харван онож, дэлхийд дайчин алдраа мандуулсан Монгол эрсийн домгийг бүтээж байсан түүхтэй. Чухамдаа монгол хүн бүр морьтон адил монгол хүн бүр харваач байсан.

Өнөөдөр тэр түүхийн үргэлжлэл болж, Дорнод Монголын алдарт харваач, эх орныхоо төлөө амь бие үл хайрлан дайтаж явсан ахмад дайчин Аюушийн Цэвээн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртлээ. Монголчууд гойд чадварлаг харваач байснаараа дэлхийн цаг тооны бичгийн үлэмж хувийг үндэстнээрээ овоглож чадсан. Харваа бол улс үндэстний тэсэн үлдэх хийгээд мандан бадархуйн түшиг тулгуур байсан, эдүгээ Монгол түмний наадмын үндсэн төрөл юм.

Дорнод Монголын алдарт харваач, эх орныхоо төлөө амь бие үл хайрлан дайтаж явсан ахмад дайчин Аюушийн Цэвээн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртлээ. Монголчууд гойд чадварлаг харваач байснаараа дэлхийн цаг тооны бичгийн үлэмж хувийг үндэстнээрээ овоглож чадсан.

Аюушийн Цэвээн гуай улсад дөрвөнтээ түрүүлж, найм үзүүрлэн, Монгол соёлынхоо бахархалт өв болсон нум сумыг олон жил урлаж, алдар цуутай олон шавь төрүүлсэн нь түүний Монгол Улсын төлөө цуцалтгүй хөдөлмөрлөсний үр өгөөж юм. Танд чин сэтгэлээсээ баяр хүргэе.

Мөн улсынхаа нэр алдрыг дэлхийн дэвжээнд дуурсгасаар байгаа дэлхийн энтэй шүүгч, спортын зүтгэлтэн Адуучийн Басхүү, Санхүү, эдийн засгийн салбарт хоёр түмэн шавь төрүүлсэн ахмад багш Жамъяны Нямсүрэн, сонгодог урлагийн тайзнаа тод мөрөө дархалсан манай нэртэй уран бүтээлч Адилбишийн Дашпэлжээ нар  ардын цолтон боллоо.

Энэ мөчид Монгол Улсын гавъяат цолтнууд ч хүрээгээ тэллээ. Хүн төрөлхтний спорт гэгдэх Хөлбөмбөгийн ДАШТ ид өрнөж буй энэ мөчид Монголд хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхэд олон жил хөдөлмөр зүтгэлээ зорилуж ирсэн Лувсандоржийн Сандагдорж Гавъяат дасгалжуулагч боллоо.

Энд нэгэн хүний гавъяаг онцгойлон дурьдах хэрэгтэй. Манай ахмад үеийн шалгарсан нисгэгчдийн нэг Далайн Баатар Монгол Улсын гавъяат нисгэгч боллоо. Тэрээр агаарт 17 мянган цаг нисч, 6 сая км туулан 111 мянган зорчигч тээвэрлэн мөнгөн цагаан хөлгөөр 4000 гаруй цаг хөөрсөн нэртэй нисгэгч юм.

Түүнийг 1975 онд Улаанбаатар –Дундговийн  чиглэлд нисч байсан АН-24 онгоцны нисгэгчээр нислэг үйлдэж явахад нь тас шувуу онгоцны урд шилийг мөргөж онц аюултай нөхцөл үүссэн үед авхаалж гарган онгоцоо аюулгүй газардуулж 50 шахам зорчигчийн амь насыг аварч байсан түүхтэй.

Манай ахмад үеийн шалгарсан нисгэгчдийн нэг Далайн Баатар Монгол Улсын гавъяат нисгэгч боллоо. Тэрээр агаарт 17 мянган цаг нисч, 6 сая км туулан 111 мянган зорчигч тээвэрлэн мөнгөн цагаан хөлгөөр 4000 гаруй цаг хөөрсөн нэртэй нисгэгч юм.

Хожим  мөн  1983 онд 42 зорчигч тээвэрлэж явсан онгоцных нь баруун хөдөлгүүр агаарт унтарч гарцаагүй ослын аюул нүүрлэхэд мөн л мэргэжлийн самбаа, чин зориг, өндөр чадвар гарган онгоцоо амжилтай газардуулж байжээ. Энэ бол яахын аргагүй гавъяат,  эрэлхэг үйлс юм.    

Мөн өнөөдөр энэ танхимд мянга мянган шавь төрүүлсэн багш нар, буянт малынхаа тоо толгойг өсгөж, монгол ухаанаа өвлүүлэн яваа малчин ардын маань төлөөлөл гээд механикжуулагч, төмөр замчин, хөгжим судлаач, дуучин, зураглаач, алтан гартай эмч, геологич нарын мэргэжил мэргэжлийн эзэд гавъяатын алдраа хүртлээ.

“Дуудах нэрийг эцэг эх заяаж, дуурсах алдрыг өөрөө олдог” ардын сайхан сургааль бий. Алдар цуугийн торгон хүндэтгэлийг ард олны дэмжлэг, олон жилийн зүтгэл, хөлс хүч, хөдөлмөр туурвил түшиж явдаг аа. Үүний зэрэгцээ хариуцлага, улам илүүг бүтээх итгэл ч дагалдаж байдаг.

Энэ танхимд шагнал хүртсэн болон орон даяар хөдөлмөрөө үнэлүүлсэн нийт иргэддээ, Та бүхний гэр бүл, хамт олон, үйл хэргийг тань түшиж ирсэн тэр эрхэм хүмүүст гүн талархал дэвшүүлье.

Та бүхэн сайхан наадаарай.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан