АНУ-ын Калифорни мужийн сүүлчийн АЦС-ын хоёр реактор газар хөдлөлтөд тэсвэртэйг тогтоох хүртэл хоёр реакторыг хаахыг цөмийн ахлах мэргэжилтэн Холбооны Эрчим хүчний зохицуулах хорооноос шаарджээ.
Калифорнийн АЦС-д таван жил ахлах мэргэжилтнээр ажилласан Майкл Пек Холбооны Эрчим хүчний зохицуулах хороог АЦС-ын аюулгүй ажиллагааны журмыг баримтлаагүй хэмээн буруутгасан байна.
Ахлах мэргэжилтний хэлснээр энэ АЦС маш аюултай байдалд байгаа аж. Түүний дүгнэлтээр хэдэн арван жилийн настай АЦС-ын реакторууд газар хөдлөлтийн хүчтэй чичирхийллийг тэсвэрлэхгүйг таамаглаж байгаа хүн байхгүй гэнэ.
Калифорни муж эртнээс газар хөдлөлтийн аюултай бүс байсан төдийгүй саяхан тус мужид дараалсан газар хөдлөлт болсон юм.
Тус муж дахь өөр нэг АЦС-ыг 1976 онд мөн л газар хөдлөлийн тэсвэржилтийг нь сайжруулахаар хааж байжээ.
Харин АЦС-ыг удирддаг Холбооны Эрчим хүчний зохицуулах хороо болон тус АЦС-ын эзэмшигч “Pacific Gas and Electric Co” ХХК бараг гучин жилийн өмнө баригдсан тус станцын хуучин реакторуудыг аюулгүй, газар хөдлөлтөөс сэргийлэх аюулгүйн стандартын хүрээнд ажиллаж буй хэмээжээ.
Калифорни мужид өнгөрсөн ням гаригт 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, хэдэн арван хүн гэмтэж, олон айлын байшин сүйдсэн нь анхааруулаа хандуулахад хүргэсэн байна.
Калифорнийн байгаль хамгаалагчид тус мужийг цөмийн аюулд хамгийн ойр байгааг анхааруулсаар байгаа. Гэвч холбогдох байгууллагаас арга хэмжээ авахгүй байгаа нь иргэдээс багагүй шүүмжлэл дагуулжээ.