Технологийн аварга Apple компани удаан хүлээлгэсэн ухаалаг цагаа тун саяхан шинэ iPhone утаснуудынхаа хамт танилцуулсан. Гэхдээ мэдрэгчтэй дэлгэцтэй энэ ухаалаг цаг 2015 оны эхээр л худалдаанд гарах юм. Тэгвэл анх танилцуулж байхдаа Apple-ийн цагны тухай төдий л хангалттай мэдээллийг компани өгөөгүй.
Жишээ нь хэр удаан цэнэгээ барих зэрэг нь тодорхойгүй байсан. Харин компаний гүйцэтгэх захирал Тим Күүк аравдугаар сарын 30-ний өдөр Wall Street Journal-д өгсөн ярилцлагадаа энэ асуултад хариулт өглөө. Энэхүү цаг хамгийн дээд тал нь нэг л өдөр цэнэгээ барина. Тэгэхээр та ухаалаг утастайгаа хамт шөнө бүр цэнэглэж хонох хэрэгтэй болж байна. Учир нь таны алхааг хэмжиж, зүрхний хэмнэлийг тоолон, байнгын мессеж, цахим шуудан хүлээж авах энэ төхөөрөмж дэлгэц нь байнга асаалттай байхгүй ч гэсэн тасралтгүй ажилласаар байх болно.
Ретина дэлгэцтэй гарах энэ цагны дэлгэцний нягтрал мөн л тодорхойгүй хэвээр байгаа. Нэгэнт LCD технологи ашигласаар байгаа учраас дэлгэцэн дээр ямар нэг зүйл харуулахын тулд бүхий л гэрэл нь зэрэг асна. Цагны цэнэгийг уух маш том шалтгаан нь энэ. Тэгэхээр OLED дэлгэцтэй харьцуулахад хамаагүй их эрчим хүч зарцуулах юм. Apple Watch-аас гадна хэрэглэгчдийн хамгийн их сонирхол татаж байгаа Андроид системд суурилсан Мото 360 мөн л ганцхан өдрийн “настай” эд.
Харин полимерээр хийсэн OLED дэлгэцтэй LG-ийн цаг хоёр өдөр цэнэгээ барьдаг бол Samsung-ийн Tizen системтэй ухаалаг цаг бүтэн дөрвөн өдөр цэнэглэх шаардлагагүй. Күүк ухаалаг цагныхаа цэнэг барих хугацааг ингэж зоригтой хэлж байна гэдэг цаагуураа хэрэглэгчдийг татах өөр нууц зүйл байж болно гэдгийг хэлж байж болох юм.
Эх сурвалж: engadget.com