Чуулганы хамгийн эхний асуудал Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцэх эсэх. Үүнтэй холбогдуулан МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт санал хэллээ.
Тэрээр “Хуульд зааснаар Ерөнхий сайдтай хариуцлага тооцох асуудлыг долоо хоногийн дотор Байнгын хороо хэлэлцэж дүгнэлт гаргадаг. УИХ-ын 28 гишүүн хариуцлага тооцох асуудлыг өргөн бариад 10 хонож байна."Шударга ёс" эвсэлийн бүлгийн завсарлагын хугацаа өчигдөр дууссан. Энэ хуулийн хугацаа өнгөрсөн асуудлыг хэрхэх гэж байна вэ. Яагаад Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэхгүй байгаа юм бэ. Өчигдөр эрх баригч бүлгийн гишүүд дотооддоо асуудлаа хэлэлцэнэ гээд байнгын хорооны хуралдаанд орж ирсэнгүй. Өнөөдөр бас хуралдсаар чуулган 15.00 цагт эхэлж байна. Тийм учраас өнөөдөр Байнгын хорооны хуралдааныг хуралдуулахыг хүсье. Эсхүл АН-ын бүлэг завсарлага авсан эсэхээ албан ёсны нэг мөр болгомоор байна” гэв.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Хугацаа өчигдрөөр дуусгавар болсон нь үнэн. Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдая. Ардчилсан намын бүлэг завсарлага авбал авах биз” гэсэн хариулт өглөө.
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцэх эсэх асуудлыг илтгэлийг Ерөнхий сайд чуулганд танилцуулж байна.

УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт тавьж эхэллээ.
Д.Дэмбэрэл "Орон нутагт эрх мэдлийн өгөөд байгаа нь нэг талаараа аятайхан харагдаж байгаа юм шиг. Гэхдээ үнэн хэрэгтээ цаг үеэ олсонгүй. Улсын төсвийн орлогын биелэлт муу байгаа үед энэ дэмий зүйл. Орон нутагт ийм эрх шилжвэл ямар, ямар татварыг өөртөө авч үлдэж төсвийн орлогоо хуримтлуулах дүр зураглал алга. Цагаа олоогүй арга хэмжээ юм биш үү" гэв.
Н.Алтанхуяг "Төсвийн мөнгөнд хэтэрхий үрэлгэн хандаж байна. Тийм учраас энэ жилийн хувьд орон нутагт тодорхой хэмжээгээр эрх мэдлийг нь өгөөд үзье. Сургууль, эмнэлэг, цэцэрлэгээ алийг нь түрүүлж барихыг тухайн аймаг өөрсдөө шийдэж хөрөнгө оруулалтаа зарцуулаг. Цаг нь болоогүй гээд алийг болгон хойшоо татах вэ. Завхан аймагт гэхэд 9,9 тэрбум төгрөгийн өртөгтэй соёлын төв барина гэж байх жишээтэй. Аймагт энэ эрх мэдлийг нь өгчихвөл эмнэлэг, сургууль, цэцэрлэгийнхээ алийг нь түрүүлж барихаа өөрсдөө шийдэг л дээ. Дуусаагүй барилгуудыг гүйцээх гэхээр 800 тэрбум төгрөг шаардлагатай байна. 800 тэрбум төгрөгөөс 190 тэрбумыг орон нутагт өгч байгаа. Болдог бол үүнээс илүү өгмөөр байгаа ч яамдууд үлдээчихлээ.

Ж.Энхбаяр:Тань шиг их мөнгөтэй, олон сайдтай Засгийн газар байгаагүй. Дуусаагүй 400 объектийг дуусгах хэмжээний Чингис бонд, Самурай бонд мөнгө Засгийн газарт байсан уу гэвэл байсан. Гэтэл буруу зүйлд зарцуулснаас энэ бүх нөхцөл байдал тулгарсан. Ардчилсан засгийн үед Говь-Алтай аймагт гэхэд нэг ч барилга байгууламж баригдаагүй шүү гэдгийг хэлмээр байна."
Н.Алтанхуяг: Ингээд л намайг урагшлах гэхээр хойш нь татаад байх юм. Хэрэлдвэл хэрэлдээд, хэлэлцвэл хэлэлчихье. Олон түмэнд ингэж шоу хийж популизм хийдгээ боль. Үүнийг буруу бодлого гэж үзэж байгаа гэдгээ хэлье. Хамгийн их мөнгөтэй гээд олон юм ярих юм.
Я.Содбаатар "Би үхэхээр чи үх гэдгээр орон нутгийн хэдэн дарга нарт ялаа үүрүүлэх нь үү. Орон нутагт эрх мэдлээ дагаад хангалттай төсөв очиж чадахгүй юм. Ардчиллын нэр барьсан нам гарч ирснээс хойш өмч рүү их халдаж байна. Улсын дийлэхгүй байгаа ачаалллыг өөртөө аваад явж байгаа хувийн хэвшлийг яагаад дарамтлаад байгаа юм. Бизнесийн зарчмаараа явж байгаа хувийн өмч рүү битгий халдаач" гэв.

С.Бямбацогт:Орон нутгийн удирдлагуудыг ард иргэдтэй зодолдуулахаа болиоч ээ. Өгч буй хөрөнгө оруулалтын харахаар шаардлагатай байгаа 800 тэрбумаас 20 орчим хувийг өгч байгаа. Тэгээд орон нутгийн удирдлага нь нөгөө дутуу мөнгийг нь ардаа барих уу, урдаа барих уу. Сү.Батболдын Засгийн газар таниас тав дахин бага мөнгөөр бүхий л зүйлийг хийж иргэдэд хүртэл сар бүр мөнгө өгдөг байсан. Ийм байдлаар хэдий хүртэл явах вэ.
Н.Алтанхуяг: Хооронд нь зодолдуулах юм байхгүй ээ. Бидэнд байгаа мөнгө нөхцөл байдал нь ийм байна. Саарал ордонд суучихаад аймаг, орон нутгийн сургууль цэцэрлэгийн барилга байгууламж шийдэхээ болимоор байна. Мөнгө төгрөг буруу зарцуулагдаад байгаа учраас аймгийн хэмжээнд юмаа шийддэг болох хэрэгтэй. Шилжүүлж буй мөнгө уулаасаа хүрэлцэхгүй хангалттай өгөх боломж алга.