Манай орны цэнгэг устай, өвс зэгстэй нуур, ус, намагт түгээмэл тохиолддог нүүдлийн нэгэн шувуу бол таван зүйл шунгуурууд билээ. Дунд зэргийн биетэй (23 - 74 см) энэ усны шувуу хараад байвал их сонин онцлогтой юм билээ. Өнгөрсөн зун нийслэлийн Сонсголонгийн ойролцоо орших тогтоол уснууд болон Төв аймгийн Баяндэлгэр сумын Гүнгалуутай, Булган аймгийн Баяннуур дээр очих болгондоо эдгээр шувууг харсан боловч ойртож болдоггүй учраас холоос хараад ганц нэг зураг аваад өнгөрдөг байлаа.
Отгот шунгуур (Podiceps cristatus) нь хар бор залаатай, хүрэн улаан дэлтэй үзэсгэлэнтэй.
Ухаа шунгуур (Podiceps auritus) их тод улаан нүдтэй, хүүхэн хараа нь шар, дотроо хар цэгтэй бөгөөд улаавтар хүзүүтэй.
Халтар шунгуур (Podiceps nigricollis) хар хүзүүтэй, нүднийхээ ард гоёмсог алтлаг туг өдтэй байдаг.
Харин усны бусад шувуу шиг дэрхийж нисээд нуурнаас холдоод явчихгүй, эргээс холдоод хөвөөд байх нь сонирхолтой санагдлаа. Шунгуурууд богинохон, хүчтэй далавчтай. Тэд ихэнх цагаа усны мандал дээр жижиг жараахай, усны шавьж хорхой ангуучлан өнгөрөөх ба эрэг дээр явж байхыг би хараагүй юм.
Завиар ойртох гэвэл ус руу шумбана, эсвэл усны мандлаар жирийлгээд өгнө.Энэ багийн шувуудыг Шунгууртан буюу Podiceps гэж нэрийдсэн нь бөгсөндөө хөлтэй гэсэн латин нэршилтэй холбоотой ажээ.
Хөл нь биеийнхээ ард байрлах учраас хуурай газраар их яваад байдаггүй, газраар гүйвэл түрүүлгээ хараад бүдэрч унах ажээ.
Шунгуурын нэг онцлог гэвэл хөлний хуруунууд нь бусад усны шувуу шиг хоорондоо сарьсан холбоосгүй, харин тус тусдаа сарьсан илтэстэй ажээ. Тэдгээр нь хөлөө хойш жийхэд дэвүүр мэт дэлгэгдэж, урагшаа татахад хумигддаг гэнэ. Ийм ч учраас усанд маш шаламгай сэлж, шумбадаг ажээ.
Нэг удаа дурангаар ажиглаж байтал нуруун дээр нэг юм хөдлөх шиг боллоо. Ингээд завь ашиглан ойртож зураг авах гэж хэдэн удаа оролдлоо.
Ингээд ойртон хартал нуруун дээр нь хоёр дэгдээхэй суусан явж байлаа. Хамгийн сонирхолтой нь шунгуурууд дэгдээхэйнүүдээ том болтол нь нуруун дээрээ авч явдаг ажээ. Уг нь дэгдээхэй нь өндөгнөөс гарангуутаа л усанд хөвөөд шумбаж чадах боловч хурдан даарч хөрдөг байна.
Эцэг эхийн нэг нь дэгдээхэйнүүдээ нуруундаа суулгаад явахад бие гүйцсэн өөр нэг шувуу хоол олж ирнэ. Дэгдээхэйнүүд хааяа шилээ шөргөөчихөөд ойр тойрныг ажсан шиг тухтай нь аргагүй сууна.
Заримдаа дэгдээхэйндээ өд сөдөө өгөөд идүүлнэ. Энэ нь дэгдээхэйний боловсроогүй идшээ гулгиж гаргахад тустай бөгөөд ходоод гэдсийг нь жараахайны яс мэтээс хамгаалдаг гэсэн тайлбар байдаг ажээ.
Дэгдээхэйнүүд эцэг эхийнхээ нуруун дээр зүйлийн ялгаанаас хамааран 44-79 хоног торинон бойждог ажээ. Энэ хоёр бол нилээн том болсон дэгдээхэй хэдий ч эхээсээ салахгүй.
Аюул занал ойртвол дэгдээхэйгээ тээж яваа шунгуурууд ус руу маш шаламгай огцом доош шумбах бөгөөд нэгээс дөрвөн метр гүнд ороод гарна. Бие гүйцсэн бодгаль усан доогуур 10-40 секунд шунгаад 10-30 метр зайтай гарч ирээд, эргэн тойрноо хараад болохгүй бол буцаад усны мандал дор орчих юм билээ.
Харин дэгдээхэй их холдолгүй усны мандал дээр гараад ирнэ. Харин хаана гарч ирэх нь ёстой таашгүй.
Халтар шунгуур удалгүй орхисон дэгдээхэйгээ тойрч цуглуулж ардаа суулгаад, ачаа хэтэрсэн “портер” шиг
холдон нуурын нөгөө эргийг зорьлоо...
... Наймдугаар сарын сүүлчээр намрын сэрүүхэн нэг өдөр Баяннуур руу очлоо. Танил дэгдээхэйнүүд маань өсч торниод, эрээн зураас толбо нь арилсан байх бөгөөд эхийн нуруунаас “зүүгдэх” нь багассан нь харагдсан.
Цаг зав гаргаад ажиглаад сонирхвоос Монгол орны байгаль, тэр тусмаа шувуудын ертөнц гайхалтай баян бөгөөд сонин учралаар дүүрэн билээ.
Жич: Та бүхэн Л.Жаргалсайханы фликр цомогт нэвтрэхийг хүсвэл ЭНД ДАРНА уу.