Олон улсын жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох цуврал тэмцээн Чежүгийн Гранпри өнөөдөр эхэллээ.
Тэмцээнд 42 орны 278 жүдоч өрсөлдөж байна.
Тэмцээний эрэгтэйчүүдийн -60кг-д хүч үзсэн Д.Амартүвшин, Г.Хэрлэн нар хүрэл медаль хүртлээ. Д.Амартүвшингийн хувьд эхний тойрогтоо гоц мөргөж, улмаар БНСУ-ын жүдоч Ко Жа Рамыг цэвэр ялсан.
Хэсгийн аваргын төлөө “Чингис хаан-2013” Гранпри тэмцээний хүрэл медальт Японы Каванод цэвэр ялагдсан юм.
Дагах барилдаанд Д.Амартүвшин ОХУ-ын бөхийг барилдааны цаг дуусахаас нэг секундын өмнө цэвэр яллаа. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Азербайжаны Сафаровыг манай бөх юүко, вазари үнэлгээгээр буулган авлаа.
60кг-д зодоглосон Г.Хэрлэн өрсөлдөгчөө ялсаар хэсгийн аварга болсон.
Д.Амартүвшинг хэсгийн аваргын төлөө ялсан Японы бөх Каванод Г.Хэрлэн хагас шигшээд торгуулиар ялагдсан юм.Хүрэл медалийн төлөө Английн жүдоч Эшли Маккензиг торгуулиар ялж шагналын тавцанд гарлаа.
Д.Амартүвшингийн хүрэл медалийн төлөөх барилдааныг үзээрэй.
Г.Хэрлэнгийн хүрэл медалийн төлөөх барилдааныг үзээрэй.