Ойрын ирээдүйд хүмүүсийн дундаж наслалт эрс багасах гэнэ. Эрс багасах багасахдаа бүр 20 жил насална гэж Оросын Пироговын нэрэмжит Анагаах ухааны Улсын их сургуулийн эрдэмтэд мэдэгджээ. Ийнхүү нас богиносох шалтгаан нь өвчин үүсгэгч бичил биетүүд антибиотикийн нөлөөнд орохооргүй болж мутацид орсонтой холбоотой гэнэ.
Бусад эрдэмтэд өөдрөг ирээдүйг харж байгаа энэ үед Оросын эрдэмтэд ийн мэдэгдэл хийсэн нь үнэхээр хачирхалтай хэрэг. Өнөөдөр гэхэд л Европын дундаж наслалт 85 байгаа шүү дээ.
Хүмүүс өвчинтэй тэмцэж, байгалийн хүчин зүйлсийн өөдөөс сөрж чаддаггүй байсан хүй нэгдлийн үед ихэнх хүмүүс 20 нас ч хүрч чаддаггүй байжээ. Эртний үед хүмүүс дунджаар 20-30 насалдаг байсан бол дундад зууны үед 40-50 насалдаг байж.
Хорьдугаар зууны дунд үед гэхэд л 75 насыг нэн өндөр нас гэж үздэг байв. Харин бидний үед 100 насны босгыг алхсан эмээ, өвөө нарыг хараад хэн ч гайхахгүй. Энэ нь анагаах ухааны хөгжил, шинэ эм бэлдмэл, эмчилгээний арга гарсантай холбоотой.
Өмнө нь хүмүүс сүрьеэ, хатгаа зэрэг өвчнийг үхлийн аюултай өвчин гэж үздэг байв. Хүмүүс тахлын улмаас амиа алддаг байлаа. Учир нь аливаа өвчнөөс хамгаалах урьдчилан сэргийлэх тарилга гэж байсангүй. Бараг бүхий л судлаачид ойрын жилүүдэд хүний дундаж наслалт нэмэгдэнэ, магадгүй хүмүүс хөгшрөлтөөс ч зайлсхийдэг болно гэж үздэг.
Абердины их сургуулийн профессор Жон Спикман гучин жилийн дараа бие махбодийн метаболизмыг өөрчилдөг “шидэт” эм гарна, ингэснээр хөгшрөлт асуудал биш болно гэж 2005 онд мэдэгдэж байлаа. Харин Калифорнийн судлаачид 2050 он гэхэд хөгжингүй орнуудад тэтгэврийн нас 85 болно, хүмүүс хөгшрөлтийг сааруулдаг бэлдмэлийн ачаар хөдөлмөрийн чадвараа хадгалсаар байна хэмээн таамаглаж байгаа юм. Түүнчлэн олон хүн 100-аас дээш наслах гэнэ.
Кембрижийн генетикч Обри Де Грей дээрх эрдэмтдээс ч илүү өөдрөг үзэлтэй нэгэн. Учир нь түүний үзэж байгаагаар одоо 60 орчим настай хүмүүс эсийн түвшинд өөрчлөлт оруулснаар 1000 нас хүрэх боломжтой гэж үздэг.
Гэвч ийм өөдрөг үзэл гаргасан эрдэмтдийн мэдэгдлүүдийг оросууд няцаачих нь тэр. Антибиотикт дасал болсон бичил биетүүдийн улмаас бидний наслалт богиносно гээд шүү. Бид бараг л “шидэт саваа” гэж боддог хүчтэй эм бэлдмэлүүд өвчнүүдийг хооронд нь хольж хутгачихна чинээ хэн санах вэ дээ. Ингээд л “мөнх амьдрах” мөрөөдөл талаар болчихно гэж үү?
Орчин үеийн анагаах ухаан бактерийн өсөлтийг дарангуйлдаг бэлдмэлийг идэвхитэй хэрэглэж байгаа. Гэвч сүүлийн үед бактерууд эм бэлдмэлийн эсрэг зогсож чадахуйцаар мутацид орж байгаа гэнэ. Харин эрдэмтэд шинэ эм бэлдмэл гарган авч амжихгүй л байна. Тиймээс л зарим хэлбэрийн ханиад хүрэхэд үйлчилж байсан эм одоо ямар ч нэмэргүй болсон нь ийм учиртай.
Түүнээс гадна хүмүүс их жуулчилдаг болсон, үүний улмаас антибиотикт тэсвэртэй бичил биетүүд улам хурдацтай, өргөн хүрээнд тархаж байна. “Өндөр үйлчилгээтэй эм бэлдмэлүүд үйлчилгээгээ алдаж эхэлсэн асуудалтай өнгөрсөн зууны тавиад оны сүүл, жараад оны эхээр л анагаах ухаан тулгарсан. Микробууд антибиотикийн үйлчлэлийг сөрөн зогсох чадвартай болсон гэдэг нь тогтоогдсон.
Тиймээс л зөвхөн шинэ төрлийн бэлдмэл биш харин тогтвортой микробуудад үйлчлэх эм бэлдмэлүүдийг боловсруулж эхэлсэн юм. Өнөөдөр дэлхий дээр 150-160 бактерийн эсрэг химийн нэгдэл байдаг” хэмээн Оросын Бактерийн эсрэг эмчилгээний академийн ерөнхийлөгч, Анагаах ухааны доктор Сергей Яковлев тайлбарлажээ.
Гэвч антибиотик тархах тусам өвчин үүсгэгч бичил биетүүдийн эсэргүүцэх чадвар улам нэмэгдэж байгаа гэнэ. Тиймээс өчигдөрх үйлчилж байсан эм өнөөдөр ямар ч ашиггүй, үр дүнгүй болчихоод байгаа нь энэ. Микробууд яагаад ийнхүү мутацид ороод байгаа вэ?
Эрдэмтэд, шинжээчид үүнийг хувьслын уг загварт нь “саатуулагч” хүчин зүйл бий болсон гэж таамаглаж байгаа юм. Харамсалтай нь дэлхий дээр эрчимтэй өсч буй хүн амын амьдрах орчинг хангах нөөц хангалттай биш. Тиймээс хүн амын тоог зохицуулах байгалийн механизмууд хөдөлгөөнд орсон гэсэн үг. Тэдгээрийн нэг нь бичил биетүүдээр үүсгэгддэг халдвар болон бусад төрлийн эмгэгүүдээс хамгаалах хамгаалалтын босгыг бууруулж байгаа явдал.
Ийм нөхцөлд ямар ч генийн инженерчлэл байгаад хэрэггүй гэсэн үг. Яах вэ, нэмэр боллоо гэхэд өвчин үүсгэгч бактериуд улам нэмэгдэж байгаагийн дээр анагаах ухаан өнөөдөр байгаа нянгуудтай л тэмцэж байгаа гэхээс янз бүр болж хувирсан бактеруудыг хараахан дийлж чадахгүй байна. Ямар ч байсан бактерийн эсрэг төгс хамгаалалт олж чадвал яах вэ?
Тэгвэл байгаль хүн амын хэт ачааллыг багасгахын тулд өөр арга бодож олох байх даа.