“Нүүрс” хөтөлбөрөөс мөнгө завшсан хэрэгт татагдан Л.Гансүх нарын гурван хүн цагдан хоригдож буй. Тэдний нэг М.Тулгын бие өнгөрсөн ням гаригаас дордож эхэлсэн байна.
Ар гэрийнхнийх нь мэдээлж буйгаар М.Тулга хоригдсоноос хойш хууч өвчин нь сэдэрч, зүүн хөл нь мэдээгүй болох аюултай байдалд хүрчээ.
Түүнчлэн Л.Гансүхийн өмгөөлөгч “Нүүрс” хөтөлбөртэй холбогдуулан Үндэсний аудитын газрын мэргэжилтэн М.Ичинхорлоог шалгуулах гомдлыг цагдаад гаргаад байсан.
Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс аудиторт эрүүгийн хэрэг үүсгэх саналыг прокурорт хүргүүлжээ. Гэвч прокурор татгалзах саналтай байгааг эх сурвалж мэдээлэв.