Украины зүүн бүст осолдсон Малайзын Боинг 777 онгоцны ослын газар руу мөрдөн шалгах ажиллагаа явуулах Нидерланд, Австрали, Малайзын мэргэжилтнүүд нэвтэрч чадахгүй байна хэмээн Нидерланд улсын ерөнхий сайд Марк Рютте мэдэгдлээ.
Онгоц сүйрээд 10 хонож байхад шүүх эмнэлгийн мэргэжилтнүүд ослын газарт нэвтэрч чадаагүй нь байдлыг улам хүндрүүлж байна гэсэн юм.
Боинг 777 онгоц осолдсон бүс салан тусгаарлагчдын хяналтанд байдаг бөгөөд Засгийн газар болон босогчдын хоорондох мөргөлдөөн одоог хүртэл үргэлжилсээр байна.
Нидерландын шинжээчид ослын бүс рүү өчигдөр нэвтрэхээр төлөвлөсөн ч мөргөлдөөний улмаас төлөвлөгөөгөө цуцалжээ.
Украины дотоодын зөрчил ийнхүү үргэлжилсээр байгаа нь Боинг 777 онгоцны ослыг мөрдөн шалгах ажлыг удаашруулж байна.
Эх сурвалж: bbc.co.uk