Бүгд найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын “UNMISS” энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 850 хүний бүрэлдэхүүнтэй 3 дахь Мотобуудлагын батальон үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Манай энхийг сахиулагчид цагийн байдал тогтворгүй байгаа тус улсын иргэдийн амар тайван, аюулгүй байдлын төлөө хүнлэг ёсны үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгааг албаныхан мэдээллээ.
Монгол Улсын Зэвсэгт хүчний 3 дахь Мотобуудлагын батальон мандатад заасан үүргийн дагуу шаардлагатай бүхий л арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлж байгаа. Өөрийн хариуцлагын бүс дэх НҮБ-ын цэргийн баазын орчимд 9000 орчим энгийн иргэдийг байрлуулан хамгаалалтад аваад байгаа юм.
Тодруулбал энэ сарын 14–ний өдөр тус улсын Юнити мужийн Бентью хотын ойролцоох газрын тос олборлох үйлдвэр зэвсэгт босогчдын дайралтад өртөж, ОХУ-ын 5, Украин Улсын 1, Кени Улсын 1, түүнчлэн орон нутгийн 3 энгийн иргэн шархадсаныг аюулгүй газар татан гаргаж, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн нь НҮБ-ын мандатаар заасан энгийн иргэдийг хамгаалах үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн явдал гэдгийг онцолж байна.
Хүний алтан амь аврах эрсдэлтэй үйл ажиллагааг амжилттай зохион байгуулан явуулсан хурандаа Б.Эрдэнэбат захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний 3 дахь Мотобуудлагын батальоны нийт бие бүрэлдэхүүнд Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын Энхийг сахиулах “UNMISS” ажиллагааны Цэргийн Хүчний командлагч Хошууч генерал Далил Джонсон Саки талархлын захидал илгээсэн байна.
Тэрээр захидалдаа: “Хэрэгтэй цагт таны болон танай цэргүүдийн гүйцэтгэсэн шуурхай, шаламгай ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэн хэлэхэд таатай байна. Ялангуяа тэдний зоримог чанар, үүргээ чадварлаг гүйцэтгэсэн арга барил болон цагаа олсон, оновчтой хариу үйлдэл зэрэгт дахин талархаж буйгаа илэрхийлье. Таны болон танай цэргүүдийн хийсэн энэхүү ажиллагаа нь үнэхээр бахархууштай үйл хэрэг байсан бөгөөд энэ чанараараа бусад орны цэргийн багуудыг араасаа үлгэрлэн дагуулж ажиллахыг та бүхнээс чин сэтгэлээсээ хүсч байна” гэжээ.
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад өнгөрөгч оны 12 дугаар сараас хойш омог хоорондын мөргөлдөөн үүсч, дотоодын зөрчил тэмцэл хурцдан, хүчирхийлэл газар авч олон мянган иргэд амь үрэгдэж, орон гэрээсээ даажин дүрвэж байгаа энэ үед Монгол Улсын Зэвсэгт хүчний 3 дахь Мотобуудлагын батальон мандатад заасан үүргийн дагуу шаардлагатай бүхий л арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлж байгаа. Өөрийн хариуцлагын бүс дэх НҮБ-ын цэргийн баазын орчимд 9000 орчим энгийн иргэдийг байрлуулан хамгаалалтад аваад байгаа юм.
Өргөсөн тангарагтаа үнэнч, цэнхэр дуулгатай Монголын энхийг сахиулагчид НҮБ-ын мандатаар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж байгаа бөгөөд тэдний сэтгэл санаа тогтвортой, эрүүл мэнд хэвийн, үүрэг гүйцэтгэх боломжтой байгаа талаар ЗХЖШ-ын энхийг дэмжих ажиллагааны хэлтсээс мэдээллээ.
Дашрамд дурдахад Бүгд найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчин 2012 оноос эхлэн 850 хүний бүрэлдэхүүнтэй батальон илгээж эхэлсэн бөгөөд ЗХЖШ-аас цэргийн багуудтай тогтмол холбоотой байдаг юм.