Токио хотын орчим байрлах Ясукуни сүмд парламентын 146 гишүүн очжээ. Хэдэн сая цэргүүдийн нэр бүхий пайз хадгалдаг сүмд улс төрчид очиход БНСУ, БНХАУ тааламж муутай хүлээн авдаг юм.
ВВС-гийн мэдээлснээр парламентын хоёр танхимын гишүүд тус сүмд очсон гэнэ. Дөрөвдүгээр сарын 21-23-ны хооронд, жил бүр зохиодог синтоист ёслолтой холбоотойгоор парламентын гишүүд тус сүмд очсон хэмээн хэвлэлийн төлөөлөгч ярьжээ.
Гэвч ийм олон тооны улс төрч тус сүмд очсон нь улс төрийн ээлжит хямралыг дагуулж болзошгүй. Ясукуни сүмд дайн, зэвсэгт мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн 2.5 сая Япон цэргийн нэрс хадгалагддаг. Харин Азийн олон оронд тус сүмд очихыг милитаризмын илрэл хэмээн хүлээн авдаг билээ.
Өнгөрсөн жил Японы Ерөнхий сайд Шинзо Абэ тус сүмд очсоны дараа Өмнөд Солонгос болон Хятадын улс төрчид буруушаасан мэдэгдэл гаргаж байлаа. Учир нь тэд Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Токиогийн түрэмгийллийн билэгдэл хэмээн тус сүмийг үздэг юм. Тухайн үед Япон улс Солонгосын хойг болон Хятадын дийлэнх нутгийг эзэлсэн түүхтэй.
Дашрамд хэлэхэд Сөүл, Бээжин, Токио хоорондын харилцааг зохицуулахын тулд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама эдгээр орнуудад айлчлал хийж байгаа. Энэ үеэр Ясукуни сүмийн асуудал тавигдаж, Японы улс төрчдийг тус сүмд очихоос татгалзахыг уриалах болов уу хэмээн ажиглагчид үзэж байна.