Газын зурваст Израиль цэргийн ажиллагаа явуулаад хоёр долоо хонож байгаа. Энэ хугацаанд 500 гаруй Палестин хүн амиа алдсан хэмээн тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.
Өнгөрөгч пүрэв гарагт газрын ажиллагаа эхэлснээс хойш хохирогчдын тоо эрс өссөн байна. "Газын зурвасын эсрэг үргэлжилсэн түрэмгийллийн улмаас нас барагсдын 501, шархдагсдын тоо 3135 хүрлээ" гэж Палестиний Эрүүл мэндийн яамны мэдэгдэлд дурджээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр өнгөрсөн шөнө Газын зурвасын төв хэсэгт орших дүрвэгсдийн хуаран аль-Бурейж, хаалттай нисэх онгоцны буудал Рафахт буудалцаан болсон гэнэ.
Нетаньяху: Цэргийн ажиллагаа Израилийн хотуудад энх тайван эргэн ирэх хүртэл үргэлжилнэ
Газын зурваст явуулж буй "Хамгаалалтын шугам" цэргийн ажиллагаа нь "Израилийн хотуудад энх тайван эргэн ирэх тэр цаг хүртэл үргэлжилнэ" гэж CNN-д өгсөн ярилцлагадаа Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху хэлсэн байна. Гэхдээ тэрээр Израильд Газын зурвасыг мэдэлдээ авах төлөвлөгөө байхгүйг нэмж хэлжээ. "Хэн ч хэт удаан цэргийн ажиллагаа хүсэхгүй. Тиймээс "Хамгаалалтын шугам" ажиллагаа бодсоноос хамаагүй хурдан болж байна" гэжээ.
Газын зурваст явуулж буй цэргийн ажиллагааны зорилго нь алан хядагчдын ашигладаг, газар доорх хонгилыг устгах явдал юм. Энэ сарын 8-нд эхэлсэн “Хамгаалалтын шугам”- агаарын ажиллагаа болон өнгөрсөн пүрэв гаригт эхэлсэн газрын ажиллагааны нийтлэг зорилго нь алан хядах бүлэглэл гэгдэх ХАМАС-ыг устгах, тэдний Израилийн хотуудыг чиглэсэн пуужингийн халдлагуудыг зогсоох хэмээн Нетаньяху нэмж хэлжээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Газын зурвас дахь галыг нэн даруй зогсоохыг уриалав
Газын зурвас дахь нөхцөл байдлын талаар зөвлөлдсөн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн яаралтай хуралдаан өчигдөр болсон. Хоёр цаг үргэлжилсэн уулзалтаар талууд Газын зурвас дахь галыг болон Палестины нутаг дэвсгэр даяар газар авч буй хүчирхийллийг зогсоохыг уриалсан байна.
Цэргийн ажиллагааны явцад хоёр удаа гал зогсоох, эвлэрэх талаар зарласан. Эхнийх нь Египетийн санаачилгаар болсон бөгөөд долдугаар сарын 15-нд Израильчууд эвлэрэл зарласан юм. Энэ нь зургаан цаг үргэлжилсэн бөгөөд Палестиний зүгээс пуужингаар харвахаа зогсоогоогүйн улмаас дуусгавар болсон.
Хоёр дахь энэ сарын 17-нд байгуулсан ч тэр даруй хүчингүй болжээ.