Жил жилийн "Болор цомдоо нэг "зодоглож" хийморио сэргээдэг найрагчид ойрд хөл ихтэй байна. "Монголын нууц товчоо"-г эдүгээ бидний үед уншихад дөхөм болгож өгсөн эрхэм гавьяат нэгэн зохиолчийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож буй. Тус ойг тохиолдуулан нэрт зохиолч Ц.Дамдинсүрэнгийн төрөлх нутаг Дорнод аймагт түүний нэрэмжит яруу найргийн наадам, эрдэм шинжилгээний хурал болох гэж байна. Энэ сарын 10, 11-ний өдрүүдэд болох тус найргийн өдөрлөгийг Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар болон Монголын зохиолчдын эвлэлээс хамтран зохион байгуулж буй аж. Өчигдөр МЗЭ-ийн Гүйцэтгэх захирал, яруу найрагч Х.Чилаажав тэргүүтэй 10 гаруй яруу найрагчид Дорнод аймаг тийш хүлгийн жолоо залжээ. Ийнхүү мэргэн зохиолчийн нутаг уснаа найргийн галыг маналцсан бичгийн мэргэд чуулах нь ээ.
Мөн удахгүй Дундговь аймагт Говийн бүсийн яруу найргийн наадам болох гэж буй. Тус наадмын арга хэмжээнд оролцохоор Төрийн шагналт зохиолч Д.Нямаа, Д.Төрбат, "Болор цом"-ын эзэн яруу найрагч Ц.Хулан нар Дундговийг зорих аж. Үүний дараахан нийслэл хотноо "Эх орны цэрэг" найргийн наадам зохиогдох бөгөөд тус наадмыг яруу найрагч А.Эрдэнэ-Очир удирдан явуулах бололтой.
Дашрамд дуулгахад ирэх 2009 онд Монголын зохиолчдын эвлэлийн 80 жилийн ой тохиох юм. С.Удвал хатагтайн үүсгэн байгуулж, удирдаж асан тус байгууллага их ойгоо ирэх оны нэгдүгээр сарын,9-нд тэмдэглэнэ. Монголын зохиолчдын хорооноос ойгоо угтсан ажлуудаа хэдийн төлөвлөжээ. Тухайлбал, МЗЭ-ийн туулсан замналын талаар өгүүлсэн түүхэн ном, ахмад зохиолчдын дурсамж бүтээл, үе үеийн зохиолчдын шилдэг бүтээлийн дээжээс бүрдсэн шилмэл зохиолын есөн боть номыг хэвлүүлэх юм байна. Мөн залуу зохиолчдын дунд анхны номын уралдаан зарладаг уламжлалаараа шилдэг гэсэн найман зохиолчийг шалгаруулж номыг нь хэвлэх гэнэ билээ. Харин анхны номын уралдааны товыг одоохондоо зарлаагүй байгаа юм. Ирэх оны "Болор цом" шилдэг шүлгийн наадам ч тус ойтой давхцан тун нүсэр болж мэдэх юм.