УИХ-ыг харах шаардлага үгүй, Засгиин газар л ажлаа сайн хийх ёстой гэж
байна. ОХУ-ын Засгийн
газартай С.Баяр хэлэлцээр хийж болох шүү дээ гэв. Ингээд энэ хоёр нам учраа
олохоосоо өнгөрсөн юм байна гэсэн бодол төрсөн. Ийм яриа болсны өмнөх өдөр нь
бензин, түлшний үнэ 250-300 төгрөгөөр өссөн байлаа. Энэ
дарамт томчуудад юу ч биш нь ойлгомжтой. Үүнийгээ ч өчигдөр Төрийн ордонд
таарсан нэгэн улстөрч хэлж байна лээ. Монголын хүн амын 80 хувь нь ядуу аж
амьдралтай. Тэд амаараа хэрхэн
шороо үмхэж, бэлхүүсээ
тасартал бүсээ
чангалах нь хамаагүй юм байна лээ.
Хувийн хэвшлийн авто тээврийнхэн тасалбарынхаа үнийг өчигдрөөс 400 төгрөг болгочихож. Бараг л автобусаар дүүрэн зодоон. Хөөрхий кондукторын үсийг зулгаах бухимдсан иргэн олон байв. Арай дөнгүүр болов уу гэмээр үйлчлүүлэгчид төр, засгийн түшмэдийг харааж байна лээ шүү. Энэ муусайн тангаргаа хурдан өргөөд, ажлаа хийгээсэй хэмээн жинхэнэ буруутнуудыг зүхэцгээнэ. Мангуу ч хамаагүй 76 гишүүнтэй больё хэмээцгээж байна лээ. Арга ядсан л бухимдал. Хараал зүхлээр бухимдлаа тайлах олон түмнийг буруутгахын аргагүй.
Шинэ, хуучин УИХ-ын нийлээд 141 гишүүнцэр байгаад байгаа юм. Ингэж хэлэхээс өөр яах юм. Хууль нээгээд үзэхээр хуучин, шинэгүй бүгд бүрэн эрхтэй ч юм шиг, эдний хэн нь Их хурлын гишүүн юм бол гэж нэгэн хуульчаас асуувал "аль нь ч биш" гэлээ. Ийм ичгэвтэр байдалд орсон хэрнээ түүнээсээ гарахыг огтхон ч хүсэхгүй юм.
МАХН, АН гэсэн хоёр хар хэрээг нийлүүлээд Монголын ардчилсан хувьсгалт нам гэе гэж нэг сонинд бичсэн байна аа. Тэгвэл цагаан тагтаа болох юм уу. Эсвэл хаанаас ч хамаагүй 76 "мангуу" олж ирээд тангараг өргүүлчих үү. Дээрээ суудлаа олдоггүй улстөрчид нийгмээ ийн доройтуулж, бүр ялзруулж эхэллээ. Удвал төр ганхана. Парламентын засаглал үнэгүйднэ. Тэгээд дарангуйлал тогтох байх. Хашир болоод туршлагатай улстөрчид ингэж хардаад байгаа юм. Ортой байж болно.
Зөвшилцлийн бичигт цаг үеэ олсон, ирээдүйд шийдвэрлэх ёстой сайхан санаанууд тусгасан байна лээ. Үнийн өсөлтийг яаж хязгаарлах вэ, иргэдийнхээ амжиргааг хэрхэн дээшлүүлэх, шударга сонгууль явуулах бололцоог хангах, иргэн бүрт ашигт малтмалын орлогоос 1-1.5 сая төгрөг өгнө гээд л... Тийм болохоор тангаргаа л өргөчих. Ганц нэг тойргийн маапаанаа дараа нь шийдэж болно. Төрөө эзэнтэй болгохын тулд мангуу ч хамаагүй 76 гишүүнтэй болчих юмсан гэж хүмүүс цөхөрч эхэллээ. Төр ийн үнэгүйдвэл юу болдог билээ.
Го.Энхтөр