Вашингтон. /Ёнхап/. Энэ сарын 13-нд Пхеньян хотноо зохион байгуулагдсан “Мангёндэ” олон улсын марафон гүйлтийн тэмцээнд гадаадын 27 орны 225 хүн оролцсон гэж АНУ-ын “ABC” телевиз мэдээлж байна.
Уг марафон гүйлтийн тэмцээнийг анх 1981 онд тухайн үеийн БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сений 69 насны ойг тохиолдуулан зохион байгуулсан аж. Өнгөрсөн жилийг хүртэл зөвхөн дотоодын цөөн тооны мэргэжлийн тамирчдын дунд зохиогдож ирсэн уг тэмцээнд энэ жил анх удаа олон улсын жуулчид зэрэг энгийн сонирхогчид оролцож байгаа юм.
БНАСАУ уг тэмцээнд гадаадын иргэдийг өргөнөөр оролцуулсан нь гадаадын жуулчдыг татахаар тус улсаас явуулж буй үйл ажиллагааны нэг хэсэг бололтой гэж АНУ-ын хэвлэлүүд үзэж байна.