Бүгд Найрамдах Филиппин Улсад 1996 оноос хойш хууль бусаар амьдарч байсан иргэн Э паспорт, буцах зардалгүй хүнд нөхцөлд байгаа тухай мэдээллийг Гадаад харилцааны яамны Консулын газарт ирүүлжээ. Э-гийн ар гэрийнхнээс ирүүлсэн өргөдлийг хүлээн авч, түүнийг эрж хайх, холбоо тогтоох, буцааж ирүүлэх талаар Сингапур дахь Элчин сайдын яам, Филиппин Улсад суугаа Өргөмжит консул ноён Антониа Кохуанход хандсан байна. Үүний үр дүнд түүнийг энэ сарын 19-ний өдөр эх оронд нь авчирчээ.
Тэрээр тус улсад олон жил хууль бусаар амьдарсан тул суугаа орныхоо виз, оршин суух журам зөрчсөн гэсэн үндэслэлээр нэлээд их хэмжээний төлбөр төлөх шаардлагатай болсон байна. Иргэн Э-д манай улсын Өргөмжит консул хувийнхаа зардлаар онгоцны тийз, хувцас, шаардлагатай эд зүйлийг өгч, түүнийг эх оронд нь ирүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүллээ.
Энэ явдалтай холбогдуулан, манай иргэд хилийн чанадад зорчоод суугаа орныхоо хууль тогтоомжийг сахин мөрдөж, аливаа хэрэг зөрчилд холбогдохгүй байвал тухайн иргэнд болон ар гэрийнхэнд нь сэтгэл санааны дарамт, эдийн засгийн зардал чирэгдэл гарахгүй байх боломжтой гэж Гадаад харилцааны яамны Консулын газраас анхаарууллаа.