Найз залуугийнхаа гарт амь насаа алдсан нь гэмтлийн эмнэлгийн дүгнэлт болон бусад гэрчийн мэдүүлэгт илэрхий байх авч шүүх эмнэлгээс удаа дараалан хийсэн шинжилгээгээр хөөрхий бүсгүйг “архины хордлого”-оор амьсгал хураасан хэмээн үхсэн хүнээр тохуу хийх мэт дүгнэлт гарсан хэргийн талаар та бүхэн мэдэж байгаа.
Гэтэл яг үүнтэй ижил хэрэг 2012 оны арванхоёрдугаар сард болж, 21 настай нэгэн бүсгүй халуун амиа алдаж, торны цаана суух ёстой эзэн нь бидний дунд жишим ч үгүй алхаж явна. Хохирогчийн ар гэрийнхний ярьж буйгаар хэргийн гол сэжигтэн буюу бүсгүйг үхэлд хүргэсэн гол буруутан нь түүний найз залуу Б.Төмөрбаатар аж. Гэтэл түүний дүү энэ хэргийг нуруундаа үүрэн ганц худагт 2.6 жилийн ял эдэлж байгаа нь сонирхол татмаар.
Бүсгүйн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний хариу “гадны нөлөөнөөс болж амь насаа алдсан, архи согтууруулах ундаа илрүүлэх боломжгүй” гэж гарсан атал тус хэрэг дээр ажиллаж буй мөрдөн байцаагч, прокурорууд “архины хордлогын улмаас нас барсан” хэмээн дур мэдэн тодорхойлсонд ар гэрийнхэн нь туйлаас гомдолтой байна.
Юу болов?
Ид сурч боловсрох, амьдралыг таньж мэдэх, цэцэг цэврүү шиг 21-хэн насандаа дэрвэж явсан А-гийн хувьд найз залуутайгаа уулзахаар гарсан тэр өдөр амьдралынх нь сүүлчийн мөч байсан гэдгийг хэрхэн гадарлах билээ.
21 настай нэгэн бүсгүй халуун амиа алдаж, торны цаана суух ёстой эзэн нь бидний дунд жишим ч үгүй алхаж явна.
Ээжээ, Төмөрөө уулзъя гэнээ. Охин нь явчихаад ирье” хэмээн үнсүүлээд гарсан охин нь тэр өдөр гэртээ ирсэнгүй.
Ар гэрийнхэн нь охиныхоо утас руу холбогдох гэж оролдоод чадаагүй байна.
Гэтэл хоёр хоногийн дараа талийгаачийн найз залуу ээж рүү нь утасдаж “охины чинь бие муу байна та Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр ирээч” гэжээ.
Охины хувьд ухаангүй, бие нь маш муу байсан тул тус эмнэлгийнхэн гэмтлийн эмнэлэгт шилжүүлсэн байна.
Талийгаачид хагалгаа хийсэн гэмтлийн эмчлэгч эмч Пүрэвдорж “Тархиндаа маш хүнд хэлбэрийн гурван гэмтэлтэй байна. Гавал хуйхны завсар гадны нөлөөнөөс үүдэх маш их хэмжээний цус хуралт үүсчээ. Энэ нь тухайн хүний үснээс маш хүчтэй угзарч татах, зулгаах зэргээс бий болдог гэмтэл. Үүнийг маш хүчтэй эм тариа хийж байж шимэгдүүлэх боломжтой. Ер нь амьд гарах найдлага тун муу тул сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Уушгинд их хэмжээний гэмтэл байх авч юун түрүүнд тархины мэс засалд орох шаардлагатай” хэмээн хэлж байжээ.
Тухайн үед талийгаачийн нагац эгч Б.Отгонбаяр дүүгээ хагалгаанд орохын өмнөхөн түүний хэвтэж буй орны хөнжлийг сөхөж цээжин тус газар болон хоёр гуяны дотор талд маш том хэмжээний битүү хөхрөлт байгааг олж харсан байна.
Улмаар бүсгүй хагалгаанд орсон ч ухаан оролгүй байсаар ес дэх хоног дээрээ буюу арванхоёрдугаар сарын 25-нд амьсгал хураажээ.
Нүүрээрээ дүүрэн хумсны шарх сорви болсон талийгаачийн найз залуу тухайн үед ар гэрийнхэнд нь “Би Зулаатай уулзаагүй. Харин эмнэлэгт хүргэж ирдэг орой надруу Зулаа утасдаад би хүнд зодуулчихсан ухаангүй байна. Намайг ирж аваач гэсэн учир би очиж авсан” гэжээ. Ухаангүй хүн найз залуу руугаа утасдаж аврал эрсэн нь гайхшрал төрүүлмээр байгаа биз.
21 настай бүсгүй яагаад амиа алдав?
Хавтаст хэргийг сөхвөл: 2012 оны арванхоёрдугаар сарын 15-нд 19 цагийн үед Б.Төмөрбаатар Баянзүрх дүүргийн V хороонд орших найз бүсгүйгээ гэрээс нь дуудан гаргаж ирээд тэндээс холгүй “Цайз караоке” бааранд оржээ.
Б.Төмөрбаатар найзууд болон хоёр эрэгтэй дүүгийн хамтаар найз бүсгүйгээ ухаан оруулахын тулд бүх хувцасыг тайлж, гадаа авч гаран бие бие рүүгээ савлуулан шидэж дараа нь цасан дээр хэвтүүлж, хүйтэн ус цацжээ.
Тэрбээр хоёр найзын хамт явж байсан бөгөөд 23 цагийн үед баарнаас гарсан байна.
Энэ талаар тухай үед ажиллаж байсан гэрчүүд мэдүүлэхдээ: тэд дөрвүүлээ орж ирсэн бөгөөд баарнаас гарахдаа гурван залуу нь ихэд согтсон байсан. Харин нэг бүсгүй нь эрүүл байсан гэжээ.
Б.Төмөрбаатарын дүү Б.Төмөршагайгийн мэдүүлснээр, тухай өдөр ах нь шөнийн 2 цагийн үед утасдаж, "Зулаа эгч нь маш их согтсон учир бид өргөж дийлдэггүй. Чи гарч ирээд хамт өргөлцөөд аавынд хүргээд өг" гэсэн байна.
"Цайз караоке"-аас тэднийх хүртэл хоёр км хүрэхгүй газар байдаг аж. Гэтэл 23 цагт баарнаас гарсан хүмүүс таксигаар гурван цагийн турш явсан нь сонин.
Түүний дүү гараад очиход талийгаач газар хэвтэж байсан бөгөөд өгсүүр газар үүрч явахдаа хоёр ч удаа газар унагасан аж.
Унахдаа дүү нь талийгаачийн доор давхралдан унаж байжээ.
Тэрбээр талийгаачийг аавындаа оруулсан ч сэргэхгүй байсан гэнэ. Гэтэл Б.Төмөрбаатар найзууд болон хоёр эрэгтэй дүүгийн хамтаар найз бүсгүйгээ ухаан оруулахын тулд бүх хувцасыг тайлж, гадаа авч гаран бие бие рүүгээ савлуулан шидэж дараа нь цасан дээр хэвтүүлж, хүйтэн ус цацжээ.
Улмаар гэртээ оруулан орон доогуураа хэвтүүлж хаяагаа сөхөж хонуулсан байна.
Бүсгүй ухаан орохгүй байсаар хоёр хоносон тул тэд түргэн дуудаж дуудлагаар ирсэн эмч н.Цэрэндолгорт найз бүсгүйгээ "архи хэтрүүлэн уусан" гэж хэлжээ.
Дуудлагын эмч бүсгүйг хэд хэдэн удаан алгадаж үзээд залуугийн үгэнд орж "архины гүн хордлогонд орсон байна, харьяа дүүргийн эмнэлэгт очоод дусал хийлгээд зүгээр болчихно" гээд ямар ч арга хэмжээ авалгүй яваад өгсөн байна.
Ийнхүү тэд талийгаачийг эмнэлэгт хүргэсэн аж.
Хэн түүнийг үхэлд хүргэв?
Хавтаст хэргээс үзэхэд тус хэрэгт холбогдох охиныг үхэлд хүргэсэн сэжигтнүүд тодорхой байх авч түүний найз залуу болон тухайн үед хамт явж байсан Доржжагдаг, Одгэрэл нарыг огт сэжигтнээр татаж байцаагаагүй байна.
Харин бүсгүйг үүрч явахдаа халтирч унагаасан гэх Б.Төмөрбаатарын төрсөн дүү Б.Төмөршагайг гол сэжигтнээр татжээ.
Улмаар тус хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар буюу энэ оны хоёрдугаар сарын 3-нд түүнд Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 “Бусдыг болгоомжгүй алсан бол таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн зүйл ангиар 2.6 жилийн хорих ял оноосон байна.
Харин энэ хэрэг дээр ажиллаж байгаа БЗД-ийн прокурор Б.Даваасүрэн талийгаачийн ар гэрийнхэнд "Б.Төмөрбаатар энэ хэрэгт буруугүй, харин танай охиныг сайхан сэтгэл гарган өргөж явсан хүн нь 2-3 удаа унагааж гэмтээсэн байна лээ" гэсэн утгатай үгийг хэлж байжээ.
Энэ бүх шударга бус ээдрээт хэрэгт хохирогчийн ар гэрийнхэн гомдолтой байгаа бөгөөд Төрийн тэргүүн болоод Ерөнхий прокурор Д.Дорлигжавд захиа илгээсэн байна.
Түүгээр ч барахгүй шүүх эмнэлгийн дүгнэлтээр гадны нөлөөтэй амиа алдсан нь тодорхой байтал "архи хэтрүүлсний улмаас нас барсан" гэж шүүхийн тогтоол дээрээ тодорхойлж бичсэн аж.

Харин яллагдагч хохирогчийн найз залуугийн дүү Б.Төмөршагай хорихоос өөрийгөө гэм буруугүй хэмээн захидал илгээсэн байх юм.
Хохирогчдийн ярьж буйгаар Б.Төмөрбаатарын дүү хэрэг хүлээх чадваргүй сэтгэцийн өвчтэй гэх...
Хохирогчийг үхэлд хүргэсэн байж болзошгүй Б.Төмөрбаатар гэгч хэн бэ?
Тэрбээр 30 гаруй настай бөгөөд модны бизнес эрхэлдэг нэгэн аж. Эхнэр хүүхдээсээ салаад талийгаачийн хажуу хашаанд ганцаараа амьдардаг байжээ. Харин талийгаачтай жил гаруйн өмнөөс дотны харьцаа үүсгэж эхэлсэн аж.
Уулздаг байх хугацаандаа үргэлж дарамтлан зовоож нэг бус удаа гар хүрч байсан талаар хохирогчийн ар гэрийнхэн ярьсан юм. Түүгээр ч барахгүй талийгаачийн ээжийг зодож байжээ. Ар гэрийхнийх нь тодорхойлсноор Б.Төмөрбаатар архи уусан үедээ үргэлж агсан согтуу тавьж, хутга шөвөг бариад дайрдаг аж.
Харин талийгаачийн хувьд нэгэн цайны газар зөөгч хийдэг байсан бөгөөд даруу төлөв, үг дуу цөөтэй нэгэн байсан талаар түүний нагац эгч ярьсан юм.
Шударга шүүх гэж байна уу?
Дээрх хэргээс харахад охины үхэлд хүргэсэн байж болзошгүй маш олон хүн байгаа тодорхой байна. Тухайлбал,
1. Хохирогчийн найз залуу Б.Төмөрбаатар: Түүнийг гэрээс нь авч гарсан талийгаачийг учир битүүлгээр ухаан алдуулсан, ухаан оруулахын тулд өвлийн тэсгим хүйтэнд найзууд, дүү нарын хамт савлан шидсэн, хамаг хувцасыг нь тайлан цасан дээр хөрвөөлгөж, тэр ч байтугай хүйтэн ус бие рүү цацсан, хоёр хоног хаяагаа сөхөж орон доор хонуулсан гээд л талийгаачийг үхэлд хүргэх гарын арван хуруунд батгахгүй их шалтгаан байхад яагаад энэ хүнийг сэжигтнээр татсангүй вэ? Хэрвээ үнэхээр буруугүй байсан бол яагаад охиныг ухаан оруулахын тулд хүний ёсноос гажууд дээрх үйлдлийг хийв? Харин ч цаг алдалгүй эмнэлэгт хүргэх байсан бус уу. Хэрвээ цаг алдаагүй бол амьд гарах магадлал их байсан хэмээн эмч нар хэлжээ. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр үхэлд хүргэсэн бас нэг шалтгаан нь хоёр уушгины бөглөрөлт хатгалгаа гэж оношилжээ. Мөн гэрийнхэнд нь талийгаачтай хамт байгаагүй гэж яагаад худал хэлэв. Энэ мэтчилэн хавтаст хэргийг сөхвөл түүнийг хэргийн гол сэжигтнээр татах олон сэжүүртэй тулгарна.
2. Хохирогчийн найз залуугийн аав н.Бат-Эрдэнэ: Өөрийн хүү нь ухаангүй хүн авчираад түүнийг үхэлд хүргэх ёс бус үйлдэл хийж байхад тухайн хэргийн учрыг нь олж зогсоох битгий хэл гэртээ хоёр хоног байлгасан, иргэний үүргээ биелүүлээгүй гэсэн хэргээр байцаалт хийж болохоор. Түүгээр ч барахгүй талийгаачийн цус нөж болсон хувцсыг өөрийн хүүдээ даалган хогийн цэг дээр хаяуулсан зэрэг гэмт хэргийг нуун дарагдуулсан зэргээр сэжиглэн шалгах боломжтой мэт санагдана.
3.Түргэн тусламжийн эмч Цэрэндолгор: Талийгаачид үзлэг хийлгүй, хохирогчийн найз залуугийн үгээр архины гүн хордлого хэмээн оношилж, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлээгүй. Эмчийн ёс зүйгээ зөрчсөн түүнийг яагаад шалгахгүй байна аа? Магад ажилдаа хариуцлагатай хандсан бол хохирогч эсэн мэнд амьдрах ч байсан юм бил үү.
4. Б.Төмөрбаатарын найзууд Доржжагдаг, Одгэрэл: Талийгаачийг учир битүүлгээр ухаан алдах болон ухаан оруулах ёс бус үйлдэл хийх зэрэг бүхий л үед хамт байсан, мөн хамсан оролцсон эдгээр хүн яагаад ямар ч хариуцлага хүлээлгүй бидний дунд алхаж явна вэ?
Эцэст нь, бүлэг гэмт хэргийн чанартай ч байж болох энэ хэрэгт хайнга хандаж эдгээр хүний талд үйлчилж буй прокурор П.Даваасүрэн, Д.Галбадрах нарыг холбогдох албаныхан шалгаж үзмээр. Тэд яагаад өдий болтол дээрх хүмүүсийг зөвхөн гэрчээр дуудаж хэргийг нуун дарагдуулах болов?
Асуулт ургасаар л...
Энэ мэт хөөрхий бүсгүйчүүд авлигалд идэгдсэн хууль хяналтынхны золиос болсоор л байх уу.