Өнөөдөр буюу долоодугаар сарын 1-ний 15:00 цагт Төв талбайд иргэд үзэл бодлоо илэрхийлж, тайван жагсаал хийлээ. Тэд өөрсдөд тулгарч буй асуудал, хамгийн их сэтгэл зовниж буй агуулгаа цаасан дээр бичин барин зогсох аж.
Иргэдийн жагсаалын үеэр шар өнгийн хуйлсан даавууг газар дэвсэв. Үүн дээр иргэдийг үзэл бодлоо илэрхийлэн бичиж, гарын үсгээ зурахыг уриалсан юм.
Иргэн О: Хүний эрхийг, хүүхдийн эрхийг хамгаалмаар байна. Наадмаар 1000 унаач хүүхэд цуглана. Бага насны тэр хүүхдүүд ямар их эрсдэлд орж байгааг мэдэхгүй. Хүүхдүүд халдвар авбал хэн хариуцлага хүлээх вэ. Хүний амиар дэнчин тавьж наадам хийдэг улс гэж байдаг юм уу. Ганцхан манай улс л байх шиг байна.
Бид дэлхийд хүний эрхийн зөрчил, ковид-19-ийн тархалтаар тэргүүлж байна. Бизнес эрхлэгчид дампуурч байна. Машины торгуулийг төлж болж байгаа шигээ ААН-ээ дэмж. Эмч нарынхаа цалинг нэм. Тэвчээр тасарч байна гэв.