Хөвсгөл аймгийн нутагт орших Хорьдол сарьдгийн нуруу нь уулын нуга, тайга, уулын хээр хосолсон, байгалийн унаган төрхөө хадгалан үлдсэн үзэсгэлэнт газруудын нэг юм. Хорьдол Сарьдгийн нуруу нь Дархадын хотгор, Хөвсгөл нуурын хотгорын усан хагалбар болох ба Баян нуруунаас Арсай хэмээх том хөтлөөр тусгаарлагдана.
Уулс нь ихэвчлэн урдаас хойшоо уртраг дагуу байршилтай, хурц шовх оройтой, тектоник хагарлын ан цавыг дагаж тогтсон гүн нарийн хавцал, хөндийгөөр нэлээд хэрчигдсэн эгц цавчим хажуутай.
Уулын эгц цавчим хажуу, шовх оргилууд нь байгалийн бусад хэсгүүдтэй нийлж өвөрмөц орчинг бүрдүүлэх бөгөөд ар өвөр хажуугаас олон гол горхи эх аван урсдаг үзэсгэлэнт газар билээ.