gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     9.22
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 15
Зурхай
 9.22
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 9.22
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Энэ жил төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодоос хангана

Б.Чимэг
Эдийн засаг
2021-09-20
1
Twitter logo

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд дөрвөн өдөр үргэлжлэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд оролцож, тариаланчид, ногоочид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, салбарын хөгжилд шинэ технологи, үйлдвэрлэл нэвтрүүлсэн эрдэмтэн судлаачдын бүтээгдэхүүнтэй танилцан, тэдний санал бодлыг сонслоо.

Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан гар ариутгагч, Монголын уламжлалт Мана 4, Норов 7 тан үйлдвэрлэн хэрэглэгчдэд нийлүүлж буй “Одь-тан” компани Жижиг, дунд үйлдвэрийн газраас зээл авч 20 ажлын байр бий болгосон байна. Мөн ажлын байрыг дэмжих хоёр наядын зээлийг эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ цаг үед олгосон нь чухал дэмжлэг болсныг үйлдвэрлэгчид хэлж байв.

Хүнсний ногоочид Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөлд хамрагдан хоршоо хэлбэрээр ажиллаж, энэ жил хураан авсан ургацаа нийслэлчүүдэд борлуулав. Монгол ногоо төслийн хүрээнд саримс, байцаа, сонгинын тариалалт нэмэгдсэн, энэ хавар ногоочдод үрийн үнийг 80 хувь хөнгөлсөн нь том дэмжлэг болжээ.

Энэ жил төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодоосоо хангана. Илүүдэл ногоог ашиглах зорилгоор Төв аймагт цардуулын үйлдвэр барихаар ажиллаж байна.

Ногоочдод хамгийн тулгамддаг асуудал бол зоорь агуулах байдаг. Тиймээс тариалангийн бүс нутагт Польшийн хөнгөлөлттэй зээлээр зоорь барихаар шаардлагатай зохион байгуулалтыг хийж байгаа юм.

Хонины нэхийгээр хувцас үйлдвэрлэж байгаа компанийн зүгээс зөөлөн үстэй Монгол орхон хонийг олноор нь үржүүлэх чиглэлд бодлогоор дэмжихийг хүсэв.

Энэ сарын 16-нд 24.5 сая, 17-нд 79 сая, 18-нд 111 сая гээд гурван өдрийн турш нийтдээ 214 сая төгрөгийн борлуулалт хийжээ.

“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд нийт 310 гаруй аж ахуйн нэгж, 140 орчим иргэн оролцож, бүтээгдэхүүнээ борлуулж байгаадаа сэтгэл хангалуун байна. Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаагаар худалдан авалт хийсэн иргэдийн сэтгэл ханамж 70 хувьтай, зохион байгуулалт, халдвар хамгааллын талаар сэтгэгдэл өндөр байна. Тоон дүнгээс харвал энэ сарын 16-нд 24.5 сая, 17-нд 79 сая, 18-нд 111 сая гээд гурван өдрийн турш нийтдээ 214 сая төгрөгийн борлуулалт хийжээ.

Ерөнхий сайдын зүгээс эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа сэргээхэд Засгийн газар, иргэдийн хамтын ажиллагаа чухал учраас хамтдаа хичээхийг уриалсан юм.

“Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээнд хүнснээс гадна газар тариалан, мал аж ахуй, хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэлийн гээд олон нэр төрлийн бүтээгдэхүүн танилцуулсан гэж ХХААХҮЯ-наас мэдээлэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан