Дэлхий ертөнцөд инээд баясал, аз жаргалыг түгээдэг хүүхэд багачуудын хамгийн дуртай баяр өнөөдөр тохиож байна. Бидэнд дундаршгүй хайр, гэрэлт ирээдүйг авчирсан тэд өөрсдийн баярыг хэрхэн хардаг вэ? Хүүхдүүд энэ өдөр юу хийх, яаж баярлахыг хүсдэг бол?
5-15 насны хүүхдүүд хүүхдийн баярын юу нь сайхан, яагаад дуртай байдаг, юу хийхийг хүсдэг тухай ярьсныг хүргэж байна.
"ХҮҮХДҮҮД ЧИХЭР БИШ НОМ АВААД БАЯРЛАДАГ БАЙГААСАЙ"
"Уран дүрслэлийн хөгжилтэй аялал" улсын уралдааны 11-17 насны ангилалд нэгдүгээр байр эзэлсэн Баянзүрх дүүргийн 92-р сургуулийн сурагч Э.Хүслэн:
-Талбай дээр номын баяр болохоор хүн болгон баясгалантай, хүүхдүүд зөндөө ном аваад явдаг шиг байгаасай. Чихэр жимс биш ном аваад баярладаг байгаасай. Би хоёр жилийн өмнө хүүхдийн баяраар талбай дээр сайн дураараа өсвөрийн сэргийлэгч хийж төөрсөн хүүхдүүдэд тусалсан.
Тухайн үед хүүхдүүдэд хогоо өгвөл чихэр өгнө зэргээр чихэр жимс тарааж байгаа хүмүүс маш их байсан. Түүнд нь дуртай байгаа хүүхдүүд, хүмүүсийг хараад үнэхээр сэтгэл эмзэглэсэн. Чихэр хүүхдэд түр зуурын баяр баясгалан өгнө. Харин ном бол түүнээс илүүг өгнө. Илүү оюунлаг хөрөнгө оруулалтыг хийх хэрэгтэй.
"ХҮҮХДИЙН БАЯРААР НАДТАЙ ТОГЛОВОЛ ГОЁ"
Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ЕБС-ийн сурагч 9 настай Г.Мөнхжин:
-Хүүхдийн баяраар бэлэг авах гоё. Гэхдээ түүнээс илүү намайг инээлгэж надтай цуг тогловол илүү гоё. Бас найзуудтайгаа тоглох дуртай. Өнөөдөр гэвэл би муурын зулзагатай болмоор байна. Бас гадаа гарч тогломоор байгаа болохоор гадаа дулаахан байгаасай.

ЭЭЖ ГЭРТЭЭ БАЙХ Л ХАМГИЙН ГОЁ
Анужин /3 настай/:
Хүүхдийн баяраар ээж гэртээ байхад л хамгийн гоё. Ээждээ хайртай. Бас том понитой бэлэг авах дуртай.

"ДЭЛХИЙН БҮХ ХҮҮХЭД ӨВЧИНГҮЙ, ӨЛСӨХГҮЙ, ДААРАХГҮЙ, ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨХГҮЙ, ЭЛЭГ БҮТЭН БАЙГААСАЙ"
11 настай Т.Гэмаа:
Хүүхдийн баярыг түрүү жил тэмдэглээгүй, энэ жил бас тэмдэглэхгүй болохоор хүүхдийн баярын үеийн мэдрэмжээ бараг мартсан байна. Яг хэдэн настай байснаа сайн санахгүй байгаа ч хамгийн гоё өнгөрөөсөн нь хүүхдийн парк дээр ядартлаа, ханатлаа тоглосон, бас эмээгийндээ хорхог хийж идээд, авга эгч нартайгаа зөндөө тоглож байсан үе санаанаас гардаггүй юм. Хүүхдийн баярын хамгийн гоё нь энгийн өдрөөс илүү байдагт оршдог байх. Энэ өдөр дэлхийн хамгийн жаргалтай хүүхэд болсон мэт санагддаг. Бас өөрийн хүссэн бэлгээ аав ээж, эмээ өвөө, ах эгчээсээ авах гоё шүү дээ. Мөн хүүхдийн баяраар томчууд бүгд амардаг учир хүүхдүүд халуун ам бүлээрээ байх боломжтой нь гоё. Тиймээс бүх хүүхэд хүүхдийн баярт дуртай байх.
Энэ дэлхийн бүх хүүхэд өвчингүй эрүүл саруул, өлсөхгүй цатгалан, даарахгүй дулаахан, хүчирхийлэлд өртөхгүй, элэг бүтэн байгаасай гэж хүсэж байна.

ТА ПАРКИЙН ЗАХИРАЛ ЮМ УУ?
Намуунсайхан /7 настай/:
-Хүүхдийн баярын юу нь хамгийн гоё вэ?
-Намайг хариулбал хүүхдийн баяр тэмдэглэх юм уу? Та паркийн захирал юм уу?
Хотхоны гадаа бид баяраа тэмдэглэсэн тэр өдөр хамгийн гоё байсан.
Корона байхгүй байхад эгчтэйгээ гэрийнхээ гадаа болсон баярт оролцоод, дараа нь лего тоглоомын газар тоглосон юм.
Корона гарсан болохоор одоо яаж тэмдэглэхээ мэдэхгүй байна. Бэлэг авах гоё. Бэлгэн дотор тоглоом чихэр байвал бүр гоё.

АХ ДҮҮСЭЭРЭЭ, ОЛУУЛАА ТЭМДЭГЛЭСЭН ХҮҮХДИЙН БАЯР ХАМГИЙН ХӨГЖИЛТЭЙ
11 настай Ү.Тэмүүлэн
-Гэр бүлээрээ дуртай газартаа очиж, олуулаа хөгжилдөж өнгөрүүлсэн хүүхдийн баяр хамгийн гоё дурсамжтай. Аав ээжийн ах, дүүстэй тэдний хүүхдүүдтэй зусланд цуглаж, төрөл бүрийн амттан, хоол, шорлог хийж, тоглож өнгөрүүлсэн хүүхдийн баяр хамгийн хөгжилтэй байсан.
Бас хүүхдийн баярын чухал зүйл бол бэлэг. Дүү, бид хоёр хүссэн лего тоглоом, дуртай номоо сонгож авдаг. Энэ жилийн хувьд коронавирусийн халдвараас болоод бэлгээ аваад гэртээ л баярлаж байна даа. Хүүхдүүд ээ! Баяраа сайхан тэмдэглээрэй.