ТЭР ТОРОЙХ НЬ ТОДОРХОЙ БАЙВ...
ТЭР ТОРОЙХ НЬ ТОДОРХОЙ БАЙВ...
ТЭР ТОРОЙХ НЬ ТОДОРХОЙ БАЙВ...
ТЭР ТОРОЙХ НЬ ТОДОРХОЙ БАЙВ...
Монголчууд бүрэн эрхээ 6 жилээр хэрэгжүүлэх анхны Төрийн тэргүүнээ сонголоо. Тэр бол Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх.
Улирч буй 2021 онд Ерөнхий сайдын албан тушаалаас өөрийн хүсэлтээр огцорч танхимаа тарааснаас хойш зургаан сарын дараа Төрийн тэргүүнээр нэр дэвшихээ мэдэгдсэн нь гайхах зүйл биш байв. Идэр есийн хүйтэнд нялх биетэй эхийг шаахайтай нь төрөх эмнэлгээс гаргасанд бухимдсан иргэдийн тэмцэл У.Хүрэлсүхийн хувьд улс төрийн дараагийн нүүдлийнхээ эхлэлийг тавих шалтгаан болжээ.
Гүйцэтгэх засаглалын тэргүүнээс хэрхэн буух нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахаас хэцүү байсан болов уу. У.Хүрэлсүхийг Засгийн газраа огцруулах санаанд оромгүй шийдвэр гаргасанд дургүйцэж, "замын дундаас ухарлаа" гэсэн шүүмжлэл түүнийг дэмжигч иргэдийн үнэн сэтгэлийн үг байв. Удахгүй Ерөнхийлөгчийн дүрээр эргэн ирнэ гэдгийг тэрхэн үед нь тооцоолоход эрт байжээ.
АН-аас хэнийгээ ч “сойсон” У.Хүрэлсүхийн өрсөлдөгч болж чадахгүйг цаг хугацаа харуулав. УИХ-д анх удаа суудал авсан “Зөв хүн электорат” эвслээс Д.Энхбатыг нэр дэвшүүлсэн нь сонгуулийг сонголттой болголоо гэх ч ялалт хэний талд ирэх нь эхнээсээ тодорхой Ерөнхийлөгчийн сонгууль байлаа.
Шинэ Төрийн тэргүүн өнгөрсөн есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы индрээс Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулахын тулд Монгол Улс Нэг тэрбум мод тарих санаачилга гаргаж буйгаа зарлаж, улс орнуудын төрийн тэргүүн нарын дэмжлэг авав. Бөмбөрцгийн өмнө өгсөн Ерөнхийлөгчийн амлалт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон өрнөж, монголчууд нийтээрээ мод тарьж эхэллээ.

ХӨДӨӨГ ЗОРЬСОН “НИЙСЛЭЛ ХҮҮ”
ХӨДӨӨГ ЗОРЬСОН “НИЙСЛЭЛ ХҮҮ”
Хавдар судлалын үндэсний төвийн мэс засалч, монголчуудын дунд хамгийн түгээмэл байдаг ходоод гэдэсний хорт хавдрын эмчилгээгээр дагнан ажиллаж буй залуу эмч Баясгалангийн Түвшин Хөвсгөл аймагт мэргэжлээрээ ажиллахаар наймдугаар сард явсан билээ. Улаанбаатар хотод төрж, Нэгдүгээр дунд сургууль, АШУҮИС-ийг төгсөж эмчийн диплом өвөртөлсөн, БНСУ, Япон, Тайвань зэрэг оронд суралцан мэргэжил дээшлүүлсэн “нийслэл хүү” хөдөөг зорьсон нь энэ цагт танил биш ч гэлээ чихэнд чимэгтэй мэдээ байв.
Монголд жилд 4000 гаруй хүн хорт хавдрын улмаас хорвоог орхидог. Хавдар судлалын үндэсний төвд хандаж буй иргэдийн 70 орчим хувь нь эмчилгээгүй буюу өвчнийхөө төгсгөлийн шатанд орсон хойно эмнэлэгт ирдэг гэх эмгэнэлтэй тоо бий. Манай улсад халдварын бус өвчлөлийг хорт хавдар тэргүүлж буй атал хавдрын мэс заслыг ХСҮТ хэмээх ганцхан эмнэлэгт хийдэг тогтолцоотой.
Сурч боловсроод ид ажиллах насандаа ирсэн Б.Түвшин эмч хөдөөг зорьсноор Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт анх удаа хавдрын мэс заслын эмчилгээг эхлүүлсэн бөгөөд гурван сар хугацаанд 20 гаруй хүнд мэс заслын тусламж үзүүлжээ. Энэ нь орон нутагт хавдрын мэс засалч ус агаар мэт хэрэгтэй байгааг илтгэв.
Б.Түвшин эмч хөдөөг зорьсноор үе тэнгийн олон олон “нийслэл хүү”-г орон нутагт ажиллаж, иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламжийн чанарыг сайжруулах уриа дуудлага боллоо.

СҮМОГИЙН ДОМОГ
СҮМОГИЙН ДОМОГ
Японы мэргэжлийн Сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал 2021 онд дээд амжилт тогтоосоор их спортоосоо зодог тайлав. Түүний энэ онд гэлтгүй спортын түүхэд үзүүлсэн амжилтууд үргэлж олны анхаарлын төвд байсаар иржээ.
Их аварга оны эхэнд коронавирусийн халдвар авснаас нэгдүгээр сарын Хацү башёг өнжсөн. Сарын сүүлчээр эдгэрсэн ч баруун өвдөгний бэртлийн улмаас гурав, тавдугаар сарын башёг дараалан өнжив.
Бэртэл нь бүрэн эдгээгүй байхад долоодугаар сарын Нагоя башёд эргэн ирж нэг ч өвдөг шороодолгүй Их аварга гэдгээ нотлов. Энэ гайхамшигт ялалт, энэ зуны Нагоя башё сүмо бөхийн дэвжээн дэх түүний сүүлчийн барилдаан байсан нь үзэгчдийн хувьд сайн мэдээ биш.
Дэвжээний бөх нь коронавирусийн халдвар авсны улмаас дэвжээгээрээ есдүгээр сарын башёг өнжсөний дараа Их аварга зодог тайлах хүсэлтээ Сүмогийн холбоонд албан ёсоор хүргүүлсэн юм.
Арваннэгдүгээр сарын Кюүшюү башё мөн л олны анхаарал татав. Хакүхо М.Даваажаргал тэмцээний үеэр үүдэнд зогсож, тасалбар шалгаж, бөхчүүдийг орж гарахад нь харж, үзэгчдэд туслах “хаалгач” хэмээх шинэ ажлаа өө сэвгүйхэн үзэгчдийн хайр, хүндлэл дунд гүйцэтгэв.
Сүмо бөхийн ёс уламжлал, дэг жаяг, дүрэм журмыг хэрхэн мөрдөх ёстойг тэр мэргэжлийн замналаараа харуулсан.
Их аварга Хакүхо М.Даваажаргал 2001 оноос хойших 20 жилийн хугацаанд нийт 122 башёд 1424 удаа зодоглохдоо 1187 давж 247 удаа өвдөг шорооджээ. Дээд зиндаанд 45 удаа түрүүлж, 17 удаа үзүүрлэж мэргэжлийн сүмогийн бүх амжилтыг шинэчлэн тогтоосон домогт аварга билээ.

ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН ДУУЧИН
ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОН ДУУЧИН
Багадаа морь цоллодог байсан хүү өдгөө дэлхийн шилдэг баритон дуучин боллоо. Дэлхийн дуурийн шилдгүүдийг тодруулах "Opera Star" наадмаас 2021 оны аравдугаар сард Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшинг дэлхийн шилдэг баритон хоолойтой дуучнаар тодорхойлсон ба тэр бол энэ жилийн онцлох эрхэм яах аргагүй мөн юм.
Э.Амартүвшин багадаа Сүхбаатар аймгийн Халзан суманд монгол ахуйтайгаа ойрхон өсөж, хурдан хүлэг унан, морь цоллодог хүү байв.
2004-2009 онд СУИС-ийг МУГЖ Ц.Ерөө багшийн удирдлага дор суралцаж төгсөөд Сонгодог урлагийн гараагаа Дуурь Бүжгийн Эрдмийн Театраас эхэлж байжээ.
Э.Амартүвшин 25 насандаа Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртэж, 2016 оноос эхлэн дэлхийн томоохон 10 гаруй театртай гэрээ байгуулан дэлхийн дуучин болох гараагаа эхэлсэн.
Дэлхийн шилдэг баритон МУГЖ Энхбатын Амартүвшинг Ерөнхийлөгчийн зарлигаар саяхан “Ардын жүжигчин” цол хүртээхээр болсон. Тэрээр өдгөө дуурийн урлагийн эх орон Италид ажиллаж, амьдарч байгаа учраас шагналаа хараахан гардаж аваагүй байгаа юм. Харин энэ сарын 29-нд Итали улсад дэлхийн "Шилдэг баритон" шагналаа гардаж авах ба Монголын ДБЭТ-т хүндэтгэлийн тоглолт нь болно.

ДЭЛХИЙН ЗАГВАРЫН ТАЙЗНАА АЛХСАН МОНГОЛ МОДЕЛЬ

Загварын ертөнцийн гараагаа 14 наснаасаа эхэлсэн Ж.Энэрэл өдгөө мэргэжлийн талбартаа дэлхийд үнэлэгдэх чадварлаг модель болжээ. Тэрээр 2021 оны наймдугаар сард Италийн Венец хотын алдарт Сан-Марко талбайд болсон "Долче & Габбана" брэндийн Alta Moda загварын шоуны тайзнаа алхаж, өөрийгөө болон Монголоо танилцууллаа.
"Долче & Габбана"-гийн энэхүү кутюр загварын шоуны тайзнаа алхах “тийз” дэлхийд дээгүүр эрэмбэлэгдэх чансаатай загвар өмсөгчид л олддог аж. Энэ жилийн шоуг үзэхээр Женнифер Лопес, Дожа Кэт, Крис Женнер, Кортни Кардашиан, Сиара, Моника Беллуччи, Кристиан Бэйл зэрэг супер од тэргүүтэй 400 гаруй зочин хүрэлцэн ирсэн нь шоуны цар хүрээг илтгэж буй юм. Олон улсад тэр дундаа шаардлага өндөртэй Европын загварын ертөнцийн тайзнаа гарах монгол моделиудынхаа үүд хаалгыг нээж өгсөн нь түүний амжилт, монголчуудын бахархал. Загвар өмсөгч Ж.Энэрэл Нью-Йорк, Парис, Миланы загварын долоо хоногуудад оролцсон туршлагатай ба MIRRRS MODELS, Special Management, New York Models, Oui Management зэрэг загварын агентлагийн моделиор ажилладаг.
"Яг түүн шиг" шоунд оролцохдоо урлагийн багагүй авьяастай гэдгээ нотолж, элэг нэгтнүүддээ танигдсан. Дунд ангийн бүрэг даруухан сурагч охин загварын агентлагт орсноор өөрийнхөө далд авьяасыг нээж чадсан нь өнөөдөр түүнийг дэлхийн загварын ертөнцийн нэгэн эд эс болгожээ. Загвар өмсөгчдийн хөдөлмөрийг хөндлөнгөөс харж, гоёж гоодохоос өөрийг хийдэггүй мэтээр өнгөц дүгнэх нь бий. Ж.Энэрэлийн хувьд мэргэжлийн ажлаасаа гадна шинийг санаачлагч, сурч мэдэхийг эрмэлзэгч, уйгагүй хөдөлмөрлөгч ажээ. Хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх “Let's make some great art” хэмээх номоо гаргасан нь ч түүний бүтээлч байдлын илэрхийлэл. Загварын тайз хэмээх өрсөлдөөний талбарт өөрийгөө таниулсаар алхаж яваа монгол бүсгүй Ж.Энэрэл 2021 онд онцлох эрхмүүдийн нэг яах аргагүй мөн билээ.

ТАЛЫН НУТАГТ ТҮҮХ БҮТЭЭСЭН УУЛЫН ХҮҮ
ТАЛЫН НУТАГТ ТҮҮХ БҮТЭЭСЭН УУЛЫН ХҮҮ
Олимпын аварга болохын тулд эх орноосоо дүрвэж Монголд ирсэн уулын хүү Сайед Моллай энэ жил зорилгодоо хүрсэн. Нэгдүгээр сард болсон Доха Мастерс тэмцээнээс эрт хасагдсан жүдоч хоёрдугаар сард болсон Тел Авивын их дуулгаас мөнгөн медаль хүртэв.
Анх удаа Израилын нутагт хөл тавьсан тэрээр төрөлх Иранчууд болон Монголчуудад өөрийгөө ямар чадвартайг харуулаад амжив.
Гуравдугаар сард болсон Ташкентын их дуулгад амжилт олоогүй тэрээр Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн ч дэлхийн аваргад долоодугаар байр эзэлсэн юм.
Ингээд хүсэн хүлээсэн "Токио-2020" олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн нь Монгол түмний хувьд шинэ аварга төрсөн мэт байлаа.
Түүгээр зогсохгүй багийн барилдаанд жин илүү өрсөлдөгчдөө илүүрхэж байсан түүнийг баг тамирчид төдийгүй улс даяар магтан сайшааж байв. Моллай ч медалиа Монголын ард түмэнд зориулж байна хэмээн цөстэй ард түмнийг огшоогоод авсан.
Олимп дуусаад шинэ эх орондоо сүр дуулиантай ирсэн түүнд шагналын хур буусан. Байр, машин, урамшууллын мөнгө, цол тэмдгийг харамгүй хайрласан.
Үл ойлголцлоос болж багахан тунирхаад амжсан тэрээр саяхан болсон Бөртэ-Чоно наадамд оны шилдэг эрэгтэй тамирчнаар тодорсон.
Олимпын дараа ч Монголчуудын анхаарлын төвд олон шалтгаанаар байсаар ирсэн түүний түүхээр кино хийхээс аргагүй биз.

Л.ОЮУН-ЭРДЭНИЙН “НОЁРХОЛ”
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН “НОЁРХОЛ”
У.Хүрэлсүх Засгийн газраа огцруулах шийдвэр гаргамагц дараагийн Ерөнхий сайдад тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг санал болгосноор УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар энэ оны нэгдүгээр сард сонгогдсон. Намын дүрэмд заасны дагуу намын дарга Ерөнхий сайд болох ёстой.
Үүн дагуу Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга гэсэн албан тушаалаа аль хэдийнэ авсан ч, албан ёсоор батламжлах л үлдээд байв. 12 дугаар сарын эхээр болсон МАН-ын 30 дугаар их хурлын төлөөлөгчдийн 99.7 хувийн саналаар түүнийг эрх баригч намын даргаар сонгов. Ийнхүү 41 насандаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, эрх баригч намын даргаар албан ёсоор батламжлагдсанаар улс төрийн эрх мэдлийг гартаа атгалаа. Түүнд эрх мэдэл, улс төрийн дэмжлэг, төр засгийн удирдлага, эрх баригч намын даргын суудал байна.
Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын тамгыг гардаж авсны дараа “Уурхайн эгэл тосгонд өвөөтэйгөө хамт өсч, өрх толгойлсон ээждээ дэм болох гэж явсан бяцхан хүү өнөөдөр улс төрийн ууган хүчний дарга, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах боломж тохиосон миний амьдрал бол ардаараа овоглосон Ардын намын түүхэн үнэт зүйл юм. Итгэлийг зүтгэлээр хариулахын төлөө өөрт байгаа бүхий л боломжоо дайчлан ажиллана” гэлээ.
Л.Оюун-Эрдэнэ нь улс төрд богино хугацаанд тодорч, өндөр сэнтийд суулаа. Эхний сонгуулиараа УИХ-ын гишүүн болж, удалгүй Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Ерөнхий сайд, улмаар улс төрийн ууган хүчний дарга боллоо. Улстөрч хүнд ирэх, буцах цаг гэж бий ажээ. Л.Оюун-Эрдэнийн хувьд зорьж, төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлэх улс төрийн эрх мэдэл нь байна. Өөрөөр хэлбэл түүний цаг ирчихээд байна. Түүхэнд хэн болж үлдэхийг Ерөнхий сайдын албан тушаалаа хэрхэн хашсанаар нь хойч үе түүнийг дүгнэнэ, дурсана. Тиймээс энэ бол Л.Оюун-Эрдэнийн хувьд зөөлөн суудал гэхээс илүү хамгийн хүнд хэцүү, хариуцлагатай цаг үе билээ.

АЛТАН ОХИН
АЛТАН ОХИН
Дөрөвдүгээр сарын төгсгөлд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн М.Анхцэцэгийн 2021 он өнгөтэй байгааг бүгд харсан.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр дахь хүрэл медалиа авахад нь л Монголын дараагийн олимпын найдвар гэж харж байв.
Токиогийн олимпын наадамд Монголын шигшээ баг өмнөхөөсөө илүү хариуцлага, итгэл үүрэн мордсоны нэгэн хүнд ачааг тэр даасан.
Олимпын шилдгүүдтэй өрсөлдөн эцсийн мөчид хүрэл медалиас атгаад алдсан ч ард түмэн түүнд хайртай байв. Амжилт гаргах нь цаг хугацааны хэрэг байсан тул олон ч хүн дэмжиж тусалсан.
Хайр хүндэтгэлийг нь хариулж дараагийн олимп, дараагийн тэмцээндээ илүү хичээнэ гэж тэр амласан. Амласандаа ч хүрч Дэлхийн аваргын тайзнаа алтан медалийг бахархалтайгаар зүүсэн юм.
Түүний энэ амжилт олон жилийн хүч хөдөлмөр шаардсаныг гэр бүл, найз нөхөд гэлтгүй мэдэж байсан тул Алтан охин хэмээн өргөмжилсөн.
Хүндийн өргөлтийн спортоор Монголын нэрийг дэлхийн тавцанд мандуулсан анхны эмэгтэй нь М.Анхцэцэг юм. Түүний түүх, түүний амжилт энэ оноор дуусахгүй.

ТЭГШ ЭРХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧ
ТЭГШ ЭРХИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭГЧ
Коммунизмын нэг төрөл болох ковидизм өнөөгийн нийгэмд тогтжээ. Эрх баригч нам ковидын далбаан дор дарангуйлал тогтоож, хүний эрхийг ноцтой зөрчиж байна хэмээн үзэж иргэн Э.Одбаяр "No double standart" иргэдийн хөдөлгөөнийг үүсгэн байгуулав.
Түүнийг АН-ын дарга асан С.Эрдэнийн хүү мөн Зон олны намын дарга гэдгээр нь олон нийт андахгүй. Монголд неоконсерватив үзэл баримтлалтай намыг бий болгох зорилготой тэрбээр өнгөрч буй онд гадаадад гацсан иргэдийн эрх, цар тахлын хуулийн улмаас эрх нь зөрчигдсөн иргэдийн эрх, эрх баригчдын буруу шийдвэрийн эсрэг хүчтэй дуу хоолойгоо өргөсөн юм.
Ковидын үед жагсаал цуглаан хийх хуулийг зөрчсөн хэмээн үзэж түүнийг нэг сарын хугацаанд хорихоор шийдвэрлэв. Өөрийг нь хууль бусаар хорьсон хэмээн үзсэн Э.Одбаяр 461 дүгээр хорих ангид 24 хоногийн турш өлсгөлөн зарласан билээ.
Өлсгөлөн зарлах хугацаанд уургийн дутагдал орж, бөөрний үйл ажиллагаа муудаж, 10 кг хассан Э.Одбаярын биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан шүүхээс суллах шийдвэр гаргалаа. Гэсэн хэдий ч түүнд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусталх хугацаанд гэр орон, эрүүл мэнд, эмнэлгийн тусламж авах, шалгагдаж байгаа хэргийн асуудлаар хуулийн байгууллагад очихоос бусад өөр газар очихыг хориглож хязгаарлалт тогтоосон шийдвэрийг гаргасан юм.

ОЮУ ТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭНИЙ “ТҮЛХҮҮР”
ОЮУ ТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭНИЙ “ТҮЛХҮҮР”
Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто компанийн хооронд удаан хугацаанд өрнөсөн хэлэлцээний үр дүнд Рио Тинто Оюу толгойн төслийн 34 хувьд ноогдох 2.3 тэрбум ам.долларын зээлийг 100 хувь тэглэхээр болсон.
Тэгвэл Оюутолгойн гэрээ мордохын хазгай болсон гэдгийг Рио Тинто хүлээн зөвшөөрч, Монгол Улсын Засгийн газарт буулт хийхэд Б.Солонгоо гэх бүсгүйн гавьяа асар их байсан. Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүн, ЗГХЭГ-ын Гадаад төсөл, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд даргаар ажиллаж байсан Б.Солонгоо хэлэлцээний арын албыг маш сайн удирдаж, дэлхийн томоохон уул уурхайн компанитай дэлхийн түвшний хэлэлцээ хийж ачааны хүндийг үүрсэн нь гарцаагүй.
Б.Солонгоо Нийслэлийн физик-математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11-р сургууль, 2007 онд Унгар улсын Өөтвөш Лорандын их сургууль, 2010 онд Их Британийн Дандийгийн их сургууль, 2015 онд АНУ-ын Харвардын их ургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.
Тэрбээр олон улсын бизнесийн хэлцлүүд, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн гэрээ, төслийн санхүүжилт, ашигт малтмалын эрх зүйн чиглэлээр мэргэшсэн хуульч бөгөөд Монгол, Нью-Йорк муж болон Английн хуулиар зөвлөгөө өгөх эрхтэй. Одоо Хууль зүй, дотоод хэргийн яамны дэд сайдаар ажиллаж байна.

Зураач Б.Баясгалан
Зураач Б.Баясгалан