Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот “Эрдэнэтийн овоо”-ны арын хөндийд 1973 онд шаваа тавьж, 1974 оноос Булган аймгийн Эрдэнэт хороо нэртэйгээр засаг захиргааны нэгжийн хувьд үүсгэн байгуулагджээ.
Хурдан тэлж, хүн ам нь огцом өссөн тул хороог 1976 онд Эрдэнэт хот болгон зохион байгуулснаар Монгол улсын гурав дахь том хот болж, хөгжлийнх нь шинэ үе эхэлсэн юм. Нутаг дэвсгэр,засаг захиргааны нэгжийн өөрчлөлтөөр 1994 онд “Орхон аймаг” болжээ.
Харин энэ тавдугаар сарын 25-наас эхлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Эрдэнэт дахин хотын статустай боллоо.
Эрдэнэт хот анх байгуулагдаж байх үедээ 7800 хүнтэй байсан бол өдгөө Орхон аймгийн хүн ам 90 орчим мянга болжээ. Энэ үзүүлэлтээрээ улсынхаа хэмжээнд Улаанбаатарын дараа хоёрдугаар байранд ордог. Хүн амын жилийн дундаж өсөлт 2,2 хувь бөгөөд нийт хүн амын 63,9 хувийг залуучууд эзэлдэг. Аймгийн хүн амын 64,0 хувь нь хөдөлмөрийн насных бөгөөд эдийн засгийн идэвхтэй хүн амын 95,2 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Нийт иргэдийн 53,0 орчим хувь нь 6 бичил хороололд орчин үеийн тохилог орон сууцанд амьдарч байна гэж тус хотын албан ёсны сайтад дурджээ.
Эрдэнэт хотын өглөөг дроноор буулгасан бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.