“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”-ийн ажилтан, албан хаагчид “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хүмүүнлэгийн аяныг дэмжин нэг өдрийн цалингаа хандивлахаар болжээ.
Тус төвийн удирдлага энэхүү санаачилгыг гарган ажилтнуудтайгаа хуралдан, санал хураасны эцэст 100 хувийн дэмжлэгээр сайн үйлсийн аянд нэгдэхээр болсон байна.
Бид “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”-ийн Захиргаа, аж ахуй эрхэлсэн дэд дарга Ц.Сарантуяатай холбогдон энэ талаар тодруулахад “Манай төв Монгол улс болон Бүгд найрамдах Хятад ард улс хооронд дипломат харилцаа тогтсоны 70 жилийн ойг тохиолдуулан Хятад улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар бий болсон. Тэр ч утгаараа энэ хүнд нөхцөл байдалд урд хөршдөө хариу талархал болгож манай төвийн 150 гаруй ажилтан, албан хаагч нэг өдрийн цалингаа хандивлан сэтгэлийн дэм өгөхөөр шийдсэн” гэлээ.
Нийт 5 сая орчим төгрөг цуглах ба үүнийг аяныг зохион байгуулагч, холбогдох газар нь албан ёсоор хүлээлгэн өгөх тухайгаа мэдэгдсэн юм.
Өнгөрсөн оны тавдугаар сарын 31-нээс үйл ажиллагаагаа эхэлсэн тус төв нь энэ хугацаанд амбулаториор 1495, хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ 195, өдрийн эмчилгээнд 73 хүүхдийг хамруулан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлжээ.
Хятад улсад дэгдсэн шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан Байгал Орчин Аялал Жуулчлалын Яам, Гадаад Хэргийн Яам, Сангийн Яамнаас хамтран “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хүмүүнлэгийн аяныг эхлүүлсэн юм.
Бид өмнө нь “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүрт ҮНЭГҮЙ ҮЙЛЧЛЭХ “өнгөлөг” төвөөр зочилсон нь” сурвалжилгыг хүргэж байсан. ЭНД дарж хүлээн авч унших боломжтой.