Эрүүл мэндийн яамнаас COVID-19 хавдвараас сэргийлэх хамгийн чухал бөгөөд энгийн арга болох гарын эрүүл ахуйг хэрхэн сахих талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байна.
Гарыг савандаж, 20-30 секунд тасралтгүй хөөсрүүлж угаана. COVID-19 нь агаар дусал болон хавьтлын замаар халдварладаг. Бохирдсон гараар ам, хамар, нүдэнд хүрэхэд халдвар дамжиж байна. Үүнээс сэргийлэх хамгийн өндөр ач холбогдолтой энгийн арга бол гарын эрүүл ахуйг сахих юм.
Гарын эрүүл ахуйг сахих буюу гараа савандаж угаах болон спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх нь хэн ч хэрэгжүүлж болох хүртээмжтэй, хямд төсөр ч үр дүнтэй арга юм.
- Байгууллагууд болон нийтийн тээвэр, галт тэрэг, нисэх онгоцонд гар угаах нөхцөлийг бүрдүүлэх, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах,
- COVID-19 цар тахлын үед гарын эрүүл ахуйг нийгмийн харилцаанд орж буй мөч бүхэндээ хангах чухал.
Гар угаахад шаардлагатай саван, гар халдваргүйжүүлэгчийг:
- Эрүүл мэндийн байгууллагын эрүүл мэндийн тусламж үзүүлж байгаа цэг бүрт
- ХХХ өмсөх тайлах өрөө
- Хог хаягдлын цэгт
- Өвчтөнүүдийн өрөөнд
- Айл өрх бүрт
- Ариун цэврийн өрөө
- Орох гарах болон хүлээлт, дамжин өнгөрөх өрөө зэрэг бүх газарт байршуулахыг зөвлөж байна.
Ус, саван ашиглаж гар угаах:
- Илт бохирдсон
- Биологийн шингэнээр бохирдсон
- Бээлийг өмсөхийн өмнө болон тайлсны дараа
- Хоол идэхийн өмнө, ариун цэврийн өрөөнд орсон тохиолдол бүрт угаана.
Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч:
- Нүдэнд харагдахуйц бохирдоогүй
- Гар угаах боломжгүй үед хэрэглэнэ.
Гарын хамгийн их бохирддог хэсэг бол алга, эрхий болон чигчий хуруу юм. Дэлгэрэнгүйг дараах мэдээллээс хүлээн авна уу.