gogo logo
  • English
  • Yolo
  • Maamuu
4.15
Зурхай
0
Цаг агаар
2850 | $
Валютын ханш
  • Улс төр
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Дэлхийд
  • Спорт
  • Соёл урлаг
  • Аялал
Хэрэгтэй
  • - Соёлын довтолгоо
  • - ЦССҮТ
  • - Соёл урлаг
  • - GOGO тойм
  • - Комик
  • - Зөвлөгөө
Ярилцлага
  • - Хүмүүс
  • - СEO
  • - GOGO cafe
  • - Хурц өнцөг
  • - Элчин сайд
Сонирхолтой
  • - Гарааны бизнес
  • - Подкаст
  • - Бизнес
  • - Технологи
  • - Гэртээ тогооч
  • - Аялал
Бусад
English
Maamuu
Yolo
Үндсэн цэс
Улс төр
Нийгэм
Эрүүл мэнд
Эдийн засаг
Боловсрол
Дэлхийд
Спорт
Соёл урлаг
Аялал
Хэрэгтэй
Соёлын довтолгоо
ЦССҮТ
Соёл урлаг
GOGO тойм
Комик
Зөвлөгөө
Ярилцлага
Хүмүүс
СEO
GOGO cafe
Хурц өнцөг
Элчин сайд
Сонирхолтой
Гарааны бизнес
Подкаст
Бизнес
Технологи
Гэртээ тогооч
Аялал
Бусад цэс
English
Maamuu
Yolo
Сурталчилгаа
Холбоо барих
РЕДАКЦИЙН ЁС ЗҮЙ
Нүүр
Хайх
Цэс
  1,481   Жиргээ
  Цэс
Улс төр
  Шууд мэдээ

УОК: Тусгай нислэгээр ирсэн 1000 гаруй иргэнийг тусгаарлах хугацааг 7 хоногоор сунгалаа

  1,481   Tweet
Р.Адъяасүрэн
2020-03-26

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс
Мэдээллийг Шууд хүргэхээр Gogo баг ажиллаж байна.

  11 цаг 53 минут
2020.03.26

Улсын Онцгой комиссын 14 дэх удаагийн хуралдаан өнөөдөр 14:00 цагаас болно гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ. Өнөөдрийн хуралдаанаар иргэдийн тусгаарлах хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэх юм байна. 

УОК-ын 13 дахь удаагийн хуралдаан гуравдугаар сарын 20-ны баасан гарагт болж өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлсэн хугацааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгах шийдвэр гаргасан.

Ингэснээр бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа, олон улсын нислэг, хил хаах хугацааг сунгасан юм.

  15 цаг 34 минут
2020.03.26

Улсын Онцгой комиссын хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар тусгаарлах хугацааг 21 болгож байгаа талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. Учир нь олон улсын судалгааны дүнгээр нууц үе 5.5-19 хоног байгаа тул ийнхүү сунгах нь зүйтэй гэж үзжээ. 

  15 цаг 46 минут
2020.03.26

ТУСГААРЛАХ БАЙРАНД НЭГ ӨРӨӨНД НЭГ ХҮН БАЙЛГАХ НЬ ЗҮЙТЭЙ ГЭЖ ҮЗЛЭЭ

Улсын Онцгой комиссын 14 дэх удаагийн хуралдаанаар иргэдийг тусгаарлах хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцсэн байна. Эрүүл мэндийн яамнаас тусгаарлах хугацааг 21-28 сунгах санал ирсэн бөгөөд өмнө нь тусгай нислэгээр ирсэн 1000 орчим иргэнийг дахин 7 хоног тусгаарлахаар боллоо.  

ДЭМБ-ын тусгаарлалтын хоногийг 5.5-19 хоног байлгах тухай зөвлөмжийн дагуу мөн Истамбул-Улаанбаатар чиглэлийн захиалгат нислэгээр ирсэн иргэнээс 8 хоногийн дараа шинэ коронавирус илэрсэн тул сэжигтэй иргэдийг тусгаарлах тусгаарлалтын 14 хоногийг сунгаж 21 болголоо.  Гэнэтийн шийдвэр гарч байгаа тул одоо тусгаарлалтад байгаа 1000 гаруй иргэнд санхүүгийн дарамт ачаалал үүсгэхгүй. Нэмэлт долоо хоногийн тусгаарлалтын байр, хоолны  350-500 хүртэл сая төгрөгийн зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо.

Мөн иргэдийг нэг өрөөнд нэг хүн байхаар зохицуулах шаардлага үүссэн тул дөрөвдүгээр сард хийхээр төлөвлөсөн Сөүл, Токиогийн нислэгийн нэг буюу дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн Сөүл чиглэлийн нислэгийн хугацааг түр хугацаагаар хойшлуулахаар болсон байна.

Тодруулбал, 2020.04.02-нд Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар, 2020.04.03-нд Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлд тус тус захиалгат нислэг үйлдэнэ. Тус нислэгээр Монгол Улсад ирэх иргэдэд шинэ коронавирусын шинжилгээнд хамрагдсан бөгөөд халдвар аваагүй байх, тусгаарлах байрны 1,050.000 төгрөгийн төлбөрөө төлсөн, ирээд 21 хоног дэглэмийн дагуу тусгаарлалтад байх шаардлагыг тавих юм. 

Нэг өрөөнд нэг хүн байхтай холбоотойгоор тусгаарлах байрны хүрэлцээ хомсдож байгаа тул хувийн зочид буудлуудыг хуулийн хүрээнд дайчилгаанд хамруулах нөхцөл байдал үүсээд байгааг ОБЕГ-ын дарга Т.Бадрал мэдээллээ. 

Сэтгүүлч Р.Адъяасүрэн
Р.Адъяасүрэн
Ангилал
Улс төр
Хэзээ
2020-03-26

gogo logo
Холбоо барих СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ РЕДАКЦИЙН ЁС ЗҮЙ

© 2007 - 2021 Mongol Content LLC