Ашигт малтмалын газраас шатахууны үнийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Тус газраас өгсөн мэдээлэлд “2020 он гарсаар дэлхийн газрын тосны олон улсын бирж дээрх үнэ 72 ам.доллараас доош уналттай явж ирсэн. Монгол улс ОХУ-аас бүтээгдэхүүнийхээ 95 хувийг, 5 хувийг БНСАУ, БНАХУ-аас худалдан авдаг. Дөрвөн сарын хугацаанд үнэ буурсантай холбоотойгоор 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс шатахууны жижиглэнгийн үнэнд литр тутмын бууралт явсан.
2020 оны нэгдүгээр сард АИ92 бензин литр тутамд 1830 төгрөгний үнэтэй байсан. Үүний дагуу Рознефтээс орж ирж байгаа үнэ нь АИ92 бензин литр тутамд 58 ам.доллар болж бууж орж ирсэн. Ингээд долларын ханшын зөрүүг тооцож оруулаад 1 литрийг 50 төгрөгөөр хямдруулсан.
Дараа нь дөрөвдүгээр сарын 13-ны өдөр буюу даваа гарагаас эхлэн бүтээгдэхүүн маань ОХУ-ын үйлдвэрээс Монгол улсад орж ирснээр жижиглэнгийн худалдааны түгээлт эхэлж байна. Улсын хэмжээнд бүх шатахуун түгээх станцуудад үнийг буулган ажиллалаа. Цаашид газрын тосны бүтээгдэхүүний үнэ өсөх таамаг байна. Бид 4, 5-р сард улсын хэмжээнд буурсан үнийг тодорхой түвшинд барихаар ажиллаж байна.” гэлээ.
ОРОН НУТГИЙН ҮНЭ ӨНӨӨ ОРОЙДОО БАГТААД ЖИГДЭРНЭ
Үргэлжлүүлэн АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "Улсын хэмжээнд 1300, Улаанбаатар хотод 250 ШТС байгаа бөгөөд бүгдийнх нь нөөц балансыг тулгаж байж үнийг эцсийн байдлаар буулгадаг. Бүх ШТС-ын үнийн самбарыг механикаар өөрчилдөг учир энэ ажилд 2-3 хоног шаарддаг. Сая авсан мэдээллээр Улаанбаатар хотын бүх ШТС үнээ буулгасан байна. Орон нутгийн үнэ өнөө оройдоо багтаад жигдрээд өөрчлөгдөнө.
Дэлхийн зах зээл дээрх шатахууны үнэ COVID-19 халдвартай холбоотойгоор буурсан. Цаашид ямар байх нь ОПЕК-ийн орнуудын олборлолтоо бууруулах эсэх шийдвэрээс хамаарна. Урьдчилсан байдлаар баррель нефтийг 9.5 сая тонноор бууруулахаар ярьж байгаа ч эцсийн шийдвэр гараагүй байна. Ерөнхийдөө он гарснаас хойш борлуулалт 30-40 хувь буурсан." гэдгийг онцоллоо.