Бидний бие орчны бохирдлын нөлөөлөл, амьсгалж буй агаар, ажлын байрны онцлог, хоол хүнсний зохисгүй хэрэглээ, амьдралын буруу хэв маяг зэргээс шалтгаалан өдөр тутамдаа их бага хэмжээгээр хордож байдаг. Ялангуяа амьдралынхаа 1/3-ийг өнгөрүүлж буй ажлын орчин бидний эрүүл мэндэд маш их нөлөөтэй. Хэрэв та өндөр тоосжилт, химийн бодистой, хүнд нөхцөлд ажилладаг бол энэхүү нийтлэлийг анхааралтай уншаарай.
Хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд ажиллаж байгаа хүний биед хорт бодис нэвтрэх үндсэн зам нь амьсгалын эрхтэн буюу уушги юм. Уушги нь агаарт агуулагдах хүчилтөрөгчийг цусаар дамжуулан бүх эд эрхтэнд хүргэх үүрэгтэй хэдий ч хэрэв та тоостой, утаатай агаараар амьсгалбал тэднийг ч бас бүх биеэр тархах боломжийг олгодог. Амьсгалын замаар орсон хорт бодисууд хамгийн түрүүнд төв мэдрэлийн тогтолцоо, цусны урсгалын систем, элэг, бөөр, уушгийг хордуулдаг. Хүний бие, эд эрхтнийг эрүүл байлгахын тулд цусан дахь хорт бодисыг зайлшгүй гадагшлуулах шаардлагатай. Тиймээс ч ажил олгогчид хүнд, хортой нөхцөлд ажилладаг ажилтнууддаа хоргүйжүүлэх бүтээгдэхүүнийг хэрэглүүлэх үүрэг хүлээдэг юм. Та болон таны эргэн тойрны хүмүүс хоргүйжүүлэлтийн ямар бүтээгдэхүүн хэрэглэж байна вэ?
Монголд хамгийн түгээмэл хэрэглэгдэж буй хоргүйжүүлэх бүтээгдэхүүн бол сүү, сүүн бүтээгдэхүүн. Харин орчин үед сүүнээс гадна хүн орхоодой, хунчир, барагшун, цагаан гаа, хар саримс зэрэг биеэс хор гадагшлуулах өндөр чадвартай ургамал, түүний бэлдмэлүүдийг өргөнөөр ашигладаг болжээ. Эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүнээр дагнан үйлдвэрлэл эрхлэгч Монос Хүнс ХК-ийн хамт олон ХУНЧИР, БАРАГШУН, ХАР САРИМС зэрэг бүтээгдэхүүнийг өдөр тутам хэрэглэхэд тохиромжтойгоор үйлдвэрлэж хэрэглэгчдийн гарт хүргэж эхэлсэн байна.
Ургамлын хаан ХУНЧИР:
Дорно дахины анагаах ухаанд өргөн хэрэглэгдсээр ирсэн Astragalus буюу ХУНЧИР-ийг өрнийн шинжлэх ухаанд судалж үзээд эмчилгээндээ ашиглаж эхэлжээ. Тэр ч байтугай дэлхий дахинд дэгдээд буй Ковид 19-ийн халдварын үед ч эерэг нөлөөтэй байгаа талаар эрдэмтэд онцолж байна. Энэхүү ургамал нь биеийн дархлааны системийг дэмжих онцгой ач тустай. Дархлааны систем нь гаднын хорт бодисоос хүний биеийг хамгаалж биеийг хоргүйжгүйжүүлэх үүргийг гүйцэтгэдэг юм. Мөн хунчир нь хөгшрөлт, үрэвслийн эсрэг антиоксадинт үйлдэл үзүүлэхээс гадна элэг, мэдрэлийн тогтолцоо, бөөр, уушги, зүрх зэрэг эд эрхтэний үйл ажиллагааг дэмждэг болох нь судалгаагаар нотлогдсон. Монголчууд бид 900 орчим жилийн өмнөөс зэрлэг байгалиас хунчирыг түүн биеийн тамир тэнхээг нэмэгдүүлэх, шарх, үрэвслийг анагаахад хэрэглэсээр ирсэн түүхтэй билээ.
Анагаах Увдист ХАР САРИМС: Заримдаа аугаа зүйлс санаандгүй тохиолдлын үр дүнд бий болдогийн нэг жишээ нь “Хар саримс” юм. Солонгос улсын Сөүл хотын их сургуулийн эрдэмтэд бидний өдөр тутамдаа хэрэглэдэг жирийн саримсыг шүүгээндээ хийн 2 сарын хугацаанд мартсан нь дулаан боловсруулалтын нөлөөгөөр хар өнгөтэй саримсыг бий болжээ. Уг саримс нь хурц үнэрээ алдаж чихэрлэг зөөлөн амттай болсноос гадна хүний биед хэрэгтэй химийн элементүүд нь энгийн саримстай харьцуулахад 30 дахин, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ нь 20 дахин нэмэгдсэн байв. Энгийн саримсанд байдаггүй Хомоцестин нэгдэл ч үүсэн байж. Энэ нь судасны ханан дахь хуримтлагдсан өөх тосны нэгдлүүдийг задлан судасны ханыг цэвэрлэдэг. Ингэснээр зүрхний цусан хангамжийн дутагдал, тархины цусан хангамжийн дутагдал, артерийн даралт ихсэх, зүрхний шигдээс, тархины саажилт зэргээс урьдчилан сэргийлэх боломжтой ажээ. Энэ цаг үеэс хойш Хар саримсыг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд цус шингэрүүлэх, хавдраас сэргийлэх, дотор эрхтний үйл ажиллагааг сайжруулж биеийг хоргүйжүүлэх зорилгоор хэрэглэж байна.
Цаг хугацаатай уралдан ажиллаж, амьдарч байгаа та бид эдгээр ургамал, бүтээгдэхүүнийг түүж, орц найрлага, тунг тааруулан хэрэглэх боломж тун ховор. Тиймээс байгаль эхийн анагаах увдисыг агуулсан эдгээр хоргүйжүүлэх бүтээгдэхүүнийг олон улсын чанар стандартыг дагуу “Монос Хүнс” ХК-д үйлдвэрлэн та бидэнд өргөн барьж байна.