Төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгөд бүртгэлтэй барилга байгууламж, амралт, сувиллын газрын эд хөрөнгийг газар эзэмших, ашиглах эрхийн хамт энэ зуны турш нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар болсон.
УИХ-ын 2014 оны 34 дүгээр тогтоол, Засгийн газрын 2014 оны 147, 183 дугаар тогтоолоор батлагдсан төрийн өмчийн зарим аж ахуйн нэгж, барилга байгууламжийг хувьчлах ажлыг Төрийн өмчийн хороо хэрэгжүүлж байна.
Төрийн өмчийн хорооноос 2014 оны долдугаар сарын 10-ны өдөр зохион байгуулсан нээлттэй дуудлага худалдаагаар орон нутаг дахь зарим үл хөдлөх хөрөнгө болох төрийн өмчит барилга, байгууламжуудын доод үнийг тогтоон дуудлагаар худалдсан байна.
Төрийн өмчийн хорооноос дуудлага худалдаагаар оруулах барилга, байгууламж болон бусад хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн талаарх мэдээллийг өдөр тутмын “Өдрийн сонин”, “Ардчилал” сонинуудад урьдчилан тодорхой мэдээлж байх аж. Дуудлага худалдааг долоо хоног тутамд нэг удаа олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулахаар болсон.
Энэ долоо хоногийн нээлттэй дуудлага худалдааг долдугаар сарын 29-нд зарласан боловч хүн оролцоогүй аж. Төрийн өмчийн найман амралт, сувиллын газрыг дуудлагаар худалдахаар болсон бөгөөд худалдан авагч ирэхгүй байгаа учир ирэх сарын 5-нд дахин дуудахаар болжээ.
Долдугаар сарын 29-нд худалдахаар зарласан барилга, байгууламж