"Монголын төмөр зам" ТӨХК-ийн "Шинэ төмөр зам" төсөл Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Ухаахудагаас Ханбогд сумын нутаг дахь Гашуунсухайтын хилийн боомт хүртэлх 217.9 км төмөр замын ажил гүйцэтгэж байгаа.
"Шинэ төмөр зам" төслийн зам барилгын ажлын гүйцэтгэгч БНСУ-ын "Самсунг Си энд Ти" компанийн тоног төхөөрөмжийг лацдаж үйл ажиллагааг нь орон нутгийн удирдлагууд зогсоосон талаар өмнө нь мэдээлсэн.
Учир нь, өнгөрсөн нэг жилийн хугацаанд нэг тэрбум төгрөгийн өр үүссэн гэдгийг албаныхан хэлсэн.
“Монголын төмөр зам” орон нутгийн удирдлага болон аймгийн Засаг дарга нарын уулзалтын дүнд төмөр замын ажлыг үргэлжлүүлэхээр болжээ.
Ханбогд сумын Засаг даргын орлогч Д.Мөнх-Эрдэнийн хэлснээр урьдчилсан байдлаар 200 сая төгрөг орон нутгийн төсөвт оруулахаар тохиролцож ажлаа эхлүүлжээ.