Нийслэл хотын авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, шинээр гудамж, замын сүлжээ бий болгох зорилгоор бүтээн байгуулалт өрнүүлж буй “Гудамж” төслийнхөн өчигдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны 1, 5, 33 дугаар байрны оршин суугчидтай уулзжээ.
Төслийн хүрээнд энэ онд “Цэцэг” төвийн уулзвараас урагш Ерөнхийлөгчийн өвлийн ордон, Төрийн тусгай хамгаалалтын газрын хашааг дайруулан Сөүлийн гудамж, Баянгол зочид буудлын арын замуудыг холбосон 0.45 км шинэ гудамж, зам гаргахаар төлөвлөөд байгаа.
Энэ замыг барьснаар Энхтайваны өргөн чөлөө, Сөүлийн гудамж, Чингисийн өргөн чөлөөний авто замын ачаалал буурах, тухайн орчинд оршин суугчдын аюулгүй байдлыг хангах, хотын гудамж, замын өнгө үзэмж сайжрах, зорчигчдын цаг мөнгийг хэмнэх гэх мэт олон үр өгөөж гарах юм.
Тодруулбал, авто замын түгжрэлээс шалтгаалан эдгээр байрны дундуур зорчих авто машины тоо нэмэгдэж, оршин суугчдын тухтай амьдрах нөхцөл алдагдаж, аюулгүй байдалд нь сөрөг нөлөө үзүүлж байгаа юм байна.
Төслийн багийнхны хийсэн судалгаагаар тус байруудын дундах замаар цагт дунджаар 750, хоногт 10 мянга гаруй авто машин зорчдог. Харин энэ замыг барьснаар нийтийн орон сууцны орцны үүдээр явж буй замын хөдөлгөөн шинэ зам руу шилжин, оршин суугчдад илүү таатай орчин бүрдэх юм байна.
Шинэ гудамж, замын эдгээр ач холбогдлыг дээрх байрны оршин суугчдын нэг хэсэг нь ойлгож, дэмжиж байгаа ч нийтийн орон сууцанд өргөтгөл барьж, худалдаа үйлчилгээ эрхэлж буй зарим иргэн хувийн ашиг сонирхлын үүднээс бүтээн байгуулалтын ажлыг эсэргүүцэх хандлагатай байна.
Тиймээс төслийн багийнхан иргэдтэй ойрын хугацаанд дахин уулзалт зохион байгуулахаар болжээ гэж Гудамж төслөөс мэдээллээ.