“Морин хуур” чуулгыг үүсгэн байгуулагч, уран сайхны удирдаач, Ардын жүжигчин Ц.Батчулууны эмчилгээний зардлыг бүрдүүлэх “Эгшгэн өргөл” сэтгэлийн аян өрнөж байгаа билээ.
Ц.Батчулуун нь нэг сарын дотор элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай гэсэн оноштойгоор эмчлүүлж байна. Энэ мэс заслыг Монголд хийдэггүй тул БНСУ-д хийлгэх шаардлагатай тул зардал нь 250-300 сая төгрөг болж байгаа аж.
Ардын жүжигчний эмчилгээнд зориулан МУГЖ Г.Эрдэнэбат, Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, Буриад улсын урлагийн гавъяат зүтгэлтэн Д.Ухнаа тэргүүтэй хүмүүс “Эгшгэн өргөл” нэртэй хандивын аян зохион байгуулж, энэ сарын 20, 21, 22-ний өдрүүдэд 19.00 цагаас Соёлын төв өргөөнд хандивын тоглолт зохион байгуулах болсон.
Тэгвэл Америк, Япон дахь монголчууд ч энэхүү буяны аянд нэгдэн ороод байна. АНУ-ын Баруун эрэгт ажиллаж амьдарч буй түүний шавь нар, урлагийн анд нөхөд хамтарч 2014 оны 10 сарын 25-ны өдрийн 13 цагт Оакланд хотын Ажаа гэгээний төвийн байранд ардын урлагийн “СЭТГЭЛИЙН ДЭМ” хандивын тоглолт хийхээр болжээ.
Мөн Японд ажиллаж амьдардаг морин хуурч А.Бат-Эрдэнэ ирэх 11 дүгээр сарын 1-нд Токио хотноо тоглолт зохион байгуулж, орлогыг Ардын жүжигчин Ц.Батчулууны эмчилгээнд зориулах болсон байна.