Их сургуулиа төгсөөд удаагүй эмэгтэй, найз залуутайгаа хамт Лондоны алдарт улаан утасны бүхээгийг ногоон өнгөөр буджээ. Гэхдээ тэдний энэ үйлдэл зөвхөн будсандаа биш харин бүхээгийг нарны эрчим хүчээр ажилладаг гар утасны цэнэглэгч болгосон учраас хэрэгцээтэй зүйл болсон юм.
Лондонд тэр бүр тохиолдоод байдаггүй нарлаг өдөр хуучны утасны бүхээг эрчим хүч үүсгээд завгүй байна. Нарны бүхээг гэж нэрлэсэн энэ зүйлийг Британичуудын бэлгэ тэмдэг болсон утасны бүхээгээр хийжээ. Гэхдээ энэ удаад ногоон өнгөтэй болгосон байна. Гар утасны хэрэглээ өндөрсөж, Лондоны утасны бүхээгнүүдийн ихэнх нь хэрэглээнээс гарсан бол зарим нэгийг нь засалгүй тэр чигт нь орхих болжээ. Харин энэ нарны бүхээгийн ачаар алдарт утасны бүхээгнүүдийн хэрэглээ нэмэгдэж, хог дээр хаягдахаас сэргийлэх юм.
Бүхээгийг ногооноор будаж дээр нь нарны хавтан тавьсан нь Лондонд анх удаа тохиолдож байгаа явдал. Энэ бүхнийг Лондоны эдийн засгийн сургуулийг газарзүйн чиглэлээр төгссөн хоёр оюутан 2013 оны зун эхлүүлжээ.
Нарны бүхээгийг хамтран бүтээгч Кристи Кенни “Тэгэхээр Нарны бүхээгнүүд Лондон дахь хэрэглээнээс гарсан утасны бүхээгүүдийг нарны эрчим хүчээр ажилладаг гар утас цэнэглэх цэг болгож байгаа юм. Үүнийг бүтээх болсон нь үнэндээ гурван шалтгаантай. Эхнийх нь утасны бүхээгнүүдийг хүмүүс хэрэглэхээ больж, хотын эртний үзмэрүүдийн нэг болсон. Хоёрдугаарт орчин үеийн утасны зай хураагуур таны хэрэглээг бүрэн хангаж чадахгүй байгаа учраас, хүн бүр л санаа нь зовних болсон. Харин гуравдугаарт нийтэд зориулсан утас цэнэглэх газар энд байхгүй. Тиймээс бид хэсэг судалгаа хийж бусдын тусламжтайгаар энэ гурван асуудлыг шийдсэн бүтээгдэхүүнээ бүтээсэн юм” гэсэн юм.
Улаан утасны бүхээгнүүд Лондоны гудамжнаа анх 1920-иод оны үеэс тавигдаж эхэлсэн гэдэг. Үүнээс хойш жуулчдын хувьд Британийн Биг Бен цаг, шаржигнуур загас мэт Британийг илтгэх зүйлсийн нэг болсон юм. Хэдийгээр утасны бүхээгийг анх бүтээсэн Британийн харилцаа холбооны газар энэ уламжлалт загвараа 1980-аад оны үеэс эхлэн ашиглахаа бага багаар больж эхэлсэн ч өнөөдрийг хүртэл бэлгэ тэмдэг хэвээр үлджээ.
Кеннигийн хэлснээр өнөөдөр Их Британид 67000 орчим утасны бүхээг байгаагийн 8000 нь Лондонд байдаг гэсэн юм. Тэгвэл хүмүүс энэ уламжлалт өнгийг сольж байгаад ямар сэтгэгдэлтэй байгаа бол гэсэн асуултад Кристи “Миний бодлоор ногоон байх шийдвэрээ өөрчлөхгүй байх аа. Яагаад гэхээр зарим Лондончууд ногоон эдийн засаг гэдэг сэтгэлгээгээр үүнд дуртай байгаа. Харин зарим нь муухай харагдаж байна гээд сэтгэл дундуур байгаа. Гэхдээ бид утасныхаа бүхээгний анхны загварыг гаргахдаа хамгийн тохиромжтой нь энэ юм байна л гэж бодсон. Магадгүй бүгдийг нь ногоон өнгөөр будахгүй ч байж болох юм” гэжээ.
Зарим ухаалаг утсыг цэнэглэхийн тулд хэдхэн минут биш хэдэн цаг шаардлагатай. Тэгвэл Кенни Нарны бүхээг утсыг бүрэн цэнэглэж, хэн нэгнийг удаан зогсоох зориулалтгүй гэсэн юм. Харин 5-10 минут цэнэглэх шаардлагатай, эсвэл хэн нэгэнтэй утсаар ярих гэтэл цэнэг нь дуусчихсан хүмүүст зориулжээ. Бүхээгний нэг сул тал нь Лондоны чийглэг, бүрхэг цаг агаарт төдий л зохимжгүй нарны эрчим хүч ашигладаг явдал юм.
Харин Кенни “Нарны бүхээг гурван цаг цэнэглэгдэхэд л бүтэн өдөр эрчим хүч үүсгэнэ. Бүтэн жил энэ бүхээгийг ажлуулахын тулд бидэнд ердөө өдөрт гуравхан цаг л нарнаас эрчим хүч авахад хангалттай. Яагаад ийм бага нарны гэрэл хэрэгтэй вэ гэхээр бид бүхээгэн дотор цэнэглэдэг зай хураагуур суулгасан. Тиймээс Зуны цагт болон нартай өдрүүдэд бүхээг бүтэн жил ажиллах эрчим хүчээ цуглуулчих юм” гэжээ.
Лондонд нийтийн утас цэнэглэх бүхээгийг гудамжинд байрлуулах нь ямар ашигтай вэ, ялангуяа инженер хүний хувьд танд ямар санагдаж байна гэж бид Бавеш Морараас асуусан юм. Тэрээр “Мэдээж хэрэг би инженер хүн учраас үргэлж л утсаа цэнэглэчих газар хайж байдаг. Тиймээс энэ санаа тун их таалагдаж байна. Тэгээд ч энэ утасны бүхээгүүдийг хүмүүс хэрэглэхээ бараг больж, бүгд л гар утас барьдаг болсон учраас гайхалтай санаа гэдэгтэй санал нийлнэ” гэжээ.
2015 оны эхээр Лондонд ийм ногоон өнгөтэй Нарны бүхээг зургааг байрлуулахаар зэхэж байгаа бөгөөд ашиглахад үнэгүй байх юм байна.
Эх сурвалж: bbc.com