Үндэсний портал GoGo.mn сайт Хан-Уул дүүрэгт орших 52 дугаар сургуулийн хашаанд барилга барих гэж буй хууль бус үйл ажиллагааг сурвалжлан хүргэхийн сацуу зөвшөөрөл өгсөн албан тушаалтнуудын талаарх баримтуудыг "Хэн гэгч албан тушаалтан 52-р сургуулийн хашаанд 12 давхар барилгын зөвшөөрөл олгов?" нийтлэлээрээ дэлгэсэн билээ.
Тэгвэл бидний нийтлэл өгөөжөө өгч сургуулийн арын талбайд 12 давхар орон сууц барихаар төлөвлөж байсан “Эн Эм Си Жи” барилгын компанийн зөвшөөрлийг цуцалсан гэх мэдээллийг саяхан авлаа.
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны дарга Т.Эрдэнэтуяагийн гарын үсгээр зөвшөөрөгдсөн тус барилгын үйл ажиллагааг явуулах эсэхийг иргэдийн саналын дагуу шийдэхээр болсон талаар бид мэдээлж байсан.
Тэгвэл дээрх ажлын явц ямар байгааг тодруулахаар Т.Эрдэнэтуяа даргатай холбогдтол "Би өчигдөр өнөөх олон зөвшөөрлийг хүчингүй болголоо. Тухайн сургуулийн багш, ажилчид болон оршин суугчид эсэргүүцсэн гэх үндэслэлээр хүчингүй болгож Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Сургуулийн захиргаанд бичиг илгээгээд байна. Мөн шугам сүлжээний газарт тог цахилгаанаар хангаж болохгүй гэсэн хүсэлтийг явуулаад байна" гэлээ.
Ямартай ч шат шатандаа хууль бус үйлдэл гаргаж эрх мэдлээрээ далайлган хүүхдийн цэцэрлэг, сургуулийн хашаанд барилга барих дээрх үзэгдэл энэ мэт бага гэлтгүй цэгцэрч шийдэгдэж байгаад бид баяртай байна.