Монголын Залуучуудын Холбоо 2014 оныг залуусаа “Нэгдье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа тэмдэглэн өнгөрүүлж байгаа аж.
Тус холбооны зүгээс наймдугаар сарын 25 буюу “Монголын Залуучуудын өдөр” өдрийг жил бүр өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж ирсэн бөгөөд энэ жил ч мөн адил олон ажлуудыг төлөвлөжээ. МЗХ энэ өдрийг “Нэгдье” уриан дор бүх үйл ажиллагаагаа зохион байгуулах бөгөөд эхний хийх ажил нь “Залуус бид нэгдэж хүний амийг аварна”- Цусаа бэлэглэцгээе! уриалгыг дэвшүүлжээ.
Цус сэлбэлт судлалын үндэсний төвд цусны нөөц 30%-иар багасаж, эмнэлгүүдийн цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангаж чадахгүйд хүрсэн юм. Өдөрт 60–аас 100 хүн цус хандивлахад 1 өдрийн цусны хэрэгцээг хангах боломж бүрддэг. Тиймээс 1200 хүн цус хандивлаж байж энэхүү цусны нөөцийн хомсдолыг бууруулах юм.
Тиймээс залуус нэгдэж эрдэнэт хүний амийг аварахад бага ч болов хувь нэмрээ оруулж эх орныхоо ирээдүйг хамгаалж, элэг нэгт ах дүүсийнхээ амийг аврах уриалгад нэгдэж байна. Энэхүү уриалга олон нийтийн цахим ертөнцөөр тарж залуу хүн бүр нэгдэнэ гэдгээ илэрхийлж мөн урлаг соёлын одууд ч олон олон залуус “Нэгдэж” дэмжихийг уриалсан байна.
Наймдугаар сарын 25-нд “Монголын залуучуудын өдөр”-өөр Цусаа бэлэглэцгээе.