Хар тамхи хэрэглэсэн хэргээр анхан шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял сонсоод буй Г.Сарангэрэлд дахин эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Тодруулбал, Г.Сарангэрэл өнгөрсөн долдугаар сарын эхээр буюу шүүүх хуралдаан болохоос өмнө Д гэгч 28 настай эрэгтэйд зодуулсан гэнэ. Тиймээс Г.Сарангэрэлийг зодсон гэж 28 настай залууг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Мөн Г.Сарангэрэл зодуулсаны улмаас ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ.
Гэтэл мөрдөн байцаалтын явцад Г.Сарангэрэлийг тэр 28 настай залууг зодсон гэж танхайн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1-т догшин хэрцгий авирлаж танхайрсан хэмээх заалттай байдаг аж.
Энэ талаар тодруулахаар түүний өмгөөлөгч Г.Батбаяртай утсаар холбогдсон юм.
-Г.Сарангэрэлд яагаад дахин эрүүгийн хэрэг үүсгэсэн юм бэ?
-Тэрээр долдугаар сарын 5-ны өдөр гадаа гудамжинд 28 настай залууд зодуулсан. Гэтэл гадаа зодуулаад газарт хэвтэж байгаа эмэгтэй хүн уйлж, хашхирч, орилох нь тодорхой.
Харин одоо түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.2.1-т догшин хэрцгий авирлаж танхайрсан гэж үзэж хэрэг үүсгэн шалгаж байна.
-Түүнийг дахин гэм буруутай гэж шүүхээс үзвэл дээд тал нь хэдэн жилийн ял оноох вэ?
-Таван жил. Шүүхээр гурван удаа ял сонссон этгээдийг хуулийн дагуу онц аюултай гэмт этгээдэд тооцдог. Тиймээс түүнд үүсгэсэн танхайн хэрэг шүүхээр шийдэгдвэл 19-хөн насандаа онц аюултай гэмт хэрэгтэнд тооцох нөхцөл байдал үүсчихлээ. 19 насандаа онц аюултай гэмт хэрэгтэн болсон хүн дэлхийд ч байхгүй байх.