Хүй долоон худагт өнөөдөр болсон "Адуучин-2014" тэмцээнд өрсөлдөж буй адуучдын дунд спортын мастер цолтой оролцогчид цөөнгүй байсан юм.
Тэдний нэг Увс аймгийн Баруунтуруун сумын адуучин Ц.Баатархүү юм. Тэрээр "Адуучин" тэмцээнд зургаа дахь удаагаа оролцож байгаа бөгөөд тус тэмцээнээс хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль авч байжээ.
“Адуучин хүний жаргал юу вэ” хэмээн түүнээс асуухад “Хүүхэд байхдаа хичээлээ хаяад адуу, мал дагасан. Заримдаа "Би зөв зүйл хийв үү?” гэж өөрөөсөө асуух үе байлаа. Гэхдээ одоо бол би харамсдаггүй.
Харин адуучин болсондоо өөрөөрөө бахархдаг. Аймаг сумынхаа нэрийг гарган, адуун сүргийнхээ тоосонд даруулаад, тоо толгойг нь өсгөөд явж байх нь миний жаргал” гэсэн юм.