ДАШТ ОХУ-ын Челябинск хотноо дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн -81 кг болон эмэгтэйчүүдийн -63 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай гурван бөх зодоглох юм.
Эрэгтэйчүүдийн -81 кг-ын жинд Отгонбаатарын Ууганбаатар эхний барилдаанаа Ливаны тамирчин Элиас Насифтай хийнэ.
Манай тамирчин О.Ууганбаатар 1988 оны хоёрдугаар сарын 19-нд төрсөн. Дэлхийн аваргад дөрөв дэх удаагаа өрсөлдөж байгаа бөгөөд 2013 оны Рио-Де-Жанерогийн дэлхийн аваргад шагналт тавдугаар байр эзэлж байсан юм.
Харин эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд Балдоржийн Мөнгөнчимэг, Цэнд-Аюушийн Цэрэннадмид нар зодоглоно.
Б.Мөнгөнчимэг эхний барилдаанаа Оросын тамирчин Марта Лабазинатай хийнэ. Тэрээр 1994 оны зургадугаар сарын 11-нд төрсөн. Дэлхийн аваргад хоёр дахь удаагаа зодоглох гэж байна.
Ц.Цэрэннадмид эхний барилдаанаа Киргизийн бөх Авдилманап Кизи Бубусайратай хийх юм. Тэрээр 1990 оны тавдугаар сарын 8-нд төрсөн бөгөөд мөн л Дэлхийн аваргад хоёр дахь удаагаа зодоглож байгаа юм.
Тэдний барилдаан Улаанбаатарын цагаар 13:00 цагт эхлэх бөгөөд барилдааны талаарх мэдээллийг бид та бүхэндээ шууд дамжуулан хүргэх болно. Мөн та тамирчдын оноолт болон барилдааны үр дүнг Жүдо ДАШТ 2014 цэснээс авах боломжтой.