БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын хүрээнд өнөөдөр УИХ-ын хүндэтгэлийн чуулган боллоо.
Чуулганыг нээж үг хэлсэн УИХ-ын дарга З.Энхболд “чуулган нээснийг мэдэгдье. Алх хаачив аа” хэмээн хөгжилдөж эхлүүллээ. Зохион байгуулагчид, үйлчилгээнийхэн түүний ширээн дээр алх тавихыг мартсан байв. Харин чуулганы хаалтан дээр "ашгүй" алх байж цохисон юм.
Гэтэл БНХАУ-ын дарга Си Зиньпин үг хэлэх дээр индэр дээр гарч ирээд “Монгол Улсын нутаг дэвсгэрт хүрэлцэн ирмэгц Монгол Улс ёстой баялаг элбэг сайхан орон гэж бодогддог. Танай улсын нэртэй уран зохиолч Д.Нацагдоржийн нэг шүлэг байдаг” гээд “Миний нутаг” шүлгийг уншив. Түүнийг ийнхүү уншихад УИХ-ын эрхэм гишүүд алга нижигнүүлэн ташиж харагдсан.
Зарим хүн энэ хоёр асуудалд шүүмжлэлтэй хандаж байхад харин зарим хүн хэвийн, энгийн зүйл хэмээн хүлээн авч байна.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир