“Монголын Залуучуудын Холбоо”, “Залуу удирдагч сан” санаачлан нийгэм-улс төр, эдийн засгийн байдалд дүгнэлт өгөх, төр нийгмийн залуу зүтгэлтэн, бизнесмэнүүдийн нэр хүндийн рейтингийг тогтоох зорилгоор 1992 оноос “Оны залуу”-г алдаршуулан шалгаруулдаг “Next Stop” харшийн наадмыг зохион байгуулсан.
Өнгөрсөн 22 жилийн хугацаанд “Оны Залуу”-гаар 28 шилдэг удирдагч тодорсноос давхардсан тоогоор Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр, Ерөнхий сайд зургаа, УИХ-ын гишүүн 18, сайд 14, Монгол банкны ерөнхийлөгч хоёр хүн болсон байна.
Энэ оны шалгаруулалтад нийгэм-улс төрийн салбар болон эдийн засаг-бизнесийн салбарт тус бүр 50-иад хүн өрсөлдөж байгаа аж. Тэднээс шилдгийг шалгаруулах цахим санал асуулга өчигдөр эхэлж, 17-ныг дуустал үргэлжилнэ.
“Оны залуу”-д нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг http://www.myf.mn/myf/vote сайтаас авч, саналаа өгч болох юм байна. Эцсийн шалгаруулалтыг наадмын үеэр хийхээр төлөвлөжээ.