“Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийн дагуу жил бүр зохион байгуулдаг “Бүх цэргийн баяр наадам”-ын үндэсний бөхийн барилдаан зургадугаар сарын есөн буюу энэ Ням гарагийн 12:00 цагаас Монгол Бөхийн Өргөөнөө болно. Энэхүү барилдаанд хүчний спорт хороодын нэрийн өмнөөс аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу бөхчүүд хүч сорьдог.
Өнөө жилийн тухайд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооноос 95 бөх, Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооноос 62, Онцгой байдлын ерөнхий газрын “Аврагч” спорт хорооноос 25, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хорооноос 25, Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооноос 25, Хууль сахиулахын их сургуулийн “Соёмбо” хорооноос 16, Тагнуулын ерөнхий газрын “Эрч” спорт хорооноос найман бөх тус тус зодоглохоор болжээ.
Бүх цэргийн наадамд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүд цэргийн цол чимэг хүртдэг.
Т.Түмэндэмбэрэл