АНУ-ын Төрийн сангийн нарийн бичгийн дарга Стивен Мнучин CNBC-тай хийсэн ярилцлагадаа Huawei-тай холбоотой асуудал нь "үндэсний аюулгүй байдал" гэж ярьсан бол төд удалгүй Ерөнхийлөгч CNBC-д өгсөн ярилцлагадаа хэд хэдэн зүйлийн талаар ярьсан нь ч мөн Мнучингийн ярьсантай зөрчилдөж байлаа. Товчхондоо гэвэл тэрбээр улсын эдийн засаг нэгдүгээрт харин үүний дараа үндэсний аюулгүй байдал орох юм хэмээжээ.
Трамп "Би үүнийг аюул гэж үзэж байна, үүний зэрэгцээ Huawei нь Хятадтай хийх худалдааны хэлэлцээрт бидэнд чухал түлхэц болох боломжтой”. Гэвч түүний энэ мэдэгдэл нь бас л сангийн сайдынхаа мэдэгдэлтэй эрс зөрж байгаа бөгөөд энэ асуудлаар цагаан ордон нэгдмэл нэг байр сууринд хүрэх хэрэгтэйг харуулж байгаа юм.
Трампын энэхүү үйлдэл нь түүний удирдлагын багийнхны хэлснээс тэс өөр зүйл ярьж байгаа анхны тохиолдол биш юм. Уншигчдын мэдэж байгаачлан өнгөрөгч сард AНУ-ын бизнес эрхлэгчид болох Microsoft, Intel, Qualcom, Google гэх мэт компаниудын Huawei-тэй хийх бизнесийг түдгэлзүүлсэн ба түүний энэ үйлдэл нь Huawei-н гар утасны бизнесийн үйл ажиллагаа болон тэдний нэр хүндэд ихээхэн хохирол учруулсан.
Энэ бүх үйл явдал өрнөсний дараагаар тэрээр Huawei-н аюултай гэх өөрийн мэдэгдлүүдийн хамтаар Huawei нь БНХАУ-тай хийх худалдааны хэлэлцээрийн нэг хөшүүрэг хэмээн зарлаж байна. Худалдааны дайнд шатрын хүү болон хэлмэгдсэн Huawei-н нэр хүндийг маш ихээр унагасан Tрамп нөгөө талаасаа HUAWEI-г улам хүчирхэгжүүлж тэдэнд цаашид АНУ-ын бизнес түншүүдэд найдах хэрэггүй болохыг харуулсан.
Өнгөрсөн сард өрнөсөн энэхүү үйл явдлын дүнд HUAWEI өөрсдийн гар утасны үйлдлийн системд илүү анхааран шургуу ажиллаж байгаа бөгөөд АНУ-ын хамтрагчдадаа тавьсан найдвараа бууруулан 10,000 ажилтан тус бүрдээ өөр өөр төсөл дээр ажиллаж байна. Энэ нь зөвхөн Андойдыг солиод зогсохгүй ARM Процессор болон бусад бүх зүйлсээ сольж байгаа юм. Үүний үр дүнд HUAWEI бүх экосистемийн үйл ажиллагаагаа нэг дээвэр дор явуулах боломжтой болох бөгөөд урьд өмнө хэзээ ч байгаагүйгээрээ хүчирхэг болно гэсэн үг юм.
Эх сурвалж: Android Headlines