Өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
ЭНЭТХЭГИЙН ЗАСГИЙН ГАЗАР ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРТ 236 САЯ АМ.ДОЛЛАР НЭМЖ ОЛГОНО
Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-д Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзлаа. БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди 2015 онд Монгол Улсад айлчилж, энэ үеэр газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг талууд анхлан баталсан билээ.
Энэтхэг улсын Засгийн газар газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилтэд нэмэлтээр шаардлагатай болсон 236 сая ам.долларыг олгох шийдвэр гаргаснаа уулзалтын үеэр зарласан юм. Энэ шийдвэрт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга талархалтай буйгаа илэрхийлж, үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцад монгол компани, бараа бүтээгдэхүүн оролцуулах зэргээр хамтран ажиллах нь хойшдын хөрөнгө оруулагч, бизнесийн харилцаанд эерэг нөлөөтэй болохыг цохон тэмдэглэсэн юм.
Л.ЭРДЭНЭЧУЛУУН: ЭМ НАЙРУУЛАХ УСАН ХАНГАМЖГҮЙ МОНОС УЛААНБААТАР, ТАВИН-УС, АЗИ ФАРМ ЭМИЙН САНГИЙН ЗЭРЭГЛЭЛИЙГ БУУРУУЛНА
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 95 эмийн сан, эм хангамжийн байгууллагад хяналт, шалгалт хийжээ. Эдгээрээс стандартад заасан хүний нөөц, өрөө тасалгаа хүрэлцээгүй, эм шинжлэгч орон тоогоор ажилладаггүй Эл Би Бэбис ХХК-ийн Бүжифарм эмийн сангийн зэрэглэл бууруулах саналыг НЭМГ-т хүргүүлсэн байна. Мөн ариутгал халдваргүйтгэлийн журам зөрчсөн, хатаах шүүгээ нь ажиллаагүй, мэргэжлийн бус хүн ажиллуулж байсан “Ананас” эмийн сангийн эм найруулах үйл ажиллагааг хэсэгчлэн түр зогсоож, хугацаатай албан даалгавар хүргүүлсэн гэв.
Хадгалалтын дэглэм зөрчсөн, жор барих эрхгүй хүн эм барьсан, жороор олгох эмийг хүчингүй жороор олгосон, ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангаагүй зэрэг зөрчилтэй 23 ААН-д хялбаршуулсан журмаар, нэг ААН-д зөрчлийн хэрэг үүсгүүллээ. Ананас, Цогт ээж, Монгол фарм сангуудад худалдаалж байсан хадгалалтын дэглэм зөрчсөн нийт найман нэрийн 177 ширхэг, 375 мянган төгрөгийн эмийг улсын байцаагчийн актаар хураан авч, устгалд шилжүүлжээ.
ТҮГЖРЭЛИЙГ 30 ХУВИАР БУУРУУЛАХ ГҮҮРИЙГ НЭЭЛЭЭ
Энхтайвны гүүрний замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, Замын цагдаагийн газрын уулзварын түгжрэлийг 30 хувиар бууруулах боломжтой Олимпийн гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетон гүүрийн үндсэн хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Өнөөдөр үндсэн зорчих хөдөлгөөнийг нээж буй энэхүү байгууламжийн хувьд 470 метр урт, 4 эгнээ, зорчих хэсэг бүхий үндсэн гүүр болон A, B, C рампууд, Сэлбэ гол дээрх гүүр, нийт 1,1 км гүүрэн байгууламж, 2,5 км авто зам гэрэлтүүлэг, гэрлэн дохио, явган зам, ногоон байгууламжаас бүрдэж байна. Төслийн нийт төсөвт өртөг 42,38 сая ам.доллар бөгөөд Монголд шинэ дэвшилтэт технологи, хийц шийдэл бүхий олон түвшний огтлолцдог гүүрэн зам барих ажлын захиалагчаар нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн авто замын хөгжлийн газар, гүйцэтгэгчээр “Хятадын төмөр замын 20-р товчоо корпораци ажиллаж байна.
ЕРӨНХИЙЛӨГЧ АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ЯВУУЛАХ ТОГТООЛД ХОРИГ ТАВИЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолд хориг тавилаа. Хориг тавих тухай албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүллээ. Хориг тавих болсон үндэслэлийн талаар бүрэн эхээр нь ЭНДээс уншина уу.
С.БАТЦЭЦЭГ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭЖ, ДАШТ-ИЙ ИЖ БҮРЭН МЕДАЛЬТАЙ АНХНЫ ТАМИРЧИН БОЛЛОО
Эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга, үндэсний шигшээ баг, “Арслан” клубийн тамирчин ОУХМ Т.Тулга Монголын чөлөөт бөхийн тамирчдаас “Токио-2020” зуны олимпийн их наадмын анхны эрхийг авчирлаа. Харин хоёр дахь эрхийг эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг эх орондор авчирлаа.
УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ГАРАМЖАВ ХУВИЙН КОМПАНИЙНХАА ЗЭЭЛИЙГ МОНГОЛБАНКИАР ХААЛГАСАН УУ?
Нэр бүхий хуульчид УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газар хандлаа. Түүний эзэмшдэг “Монполимет” ХХК нь төрд төлөх ёстой байсан 13.6 тэрбум төгрөгийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчсөн үйлдэл байх магадлалтай хэмээн үзэж байгаа юм байна. Тодруулбал, Иргэний хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар уг асуудалтай холбоотойгоор давж заалдах эрх нь нээлттэй байгаа хэдий ч гомдол гаргаагүй нь Монголбанкны итгэмжлэгдсэн төлөөлөгчид авлига, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэдэг үндэслэлээр АТГ-т шалгуулахаар гомдол гаргаж байгаа талаараа хуульчид хэлж байв.
ДҮНЖИНГАРАВ ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨРИЙГ ХОЁР ДАХИН НЭМЖЭЭ
Дүнжингарав худалдааны төвийн захиргаа түрээсийн төлбөрийг хоёр дахин нэмсэнтэй холбогдуулан түрээслэгчид эсэргүүцэл илэрхийлэн тус төвийн гадна талбайд цуглав. Түрээслэгчдийн хэлж буйгаар төлбөрийг 495 мянган төгрөг байсныг 995 мянган төгрөг болгон нэмээд байгаа юм байна. “Дүнжингарав” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал наймдугаар сарын 25-ны өдөр болсон бөгөөд түрээсийн төлбөрт өөрчлөлт оруулан энэ сарын 25-наас эхлэн 995 мянган төгрөг болж буй талаар мэдэгдлийг хүргүүлсэн байна. Гэвч түрээслэгчид энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийллээ.