Олимпийн гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетон гүүрийн үндсэн хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ.
Уг бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр “Хятадын төмөр замын 20-р товчоо корпораци”, зөвлөхөөр “Ростов” ХХК ажиллажээ. Төслийн нийт төсөвт өртөг 42,38 сая ам.доллар юм.
Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” хэсгийн хөдөлгөөнийг есдүгээр сарын 20-нд нээхээр төлөвлөн өдөр, шөнийн ээлжээр ажиллаж байна. Харин зүүн хойд талд үндсэн гүүрнээс Нарны зам руу холбогдох “С” хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын сүүлээр нээхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд Хятад, Монголын 300 гаруй инженер техникийн ажилчид ажиллаж байна.
Нээлтийн ажиллагааны үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “1,5 сая хүн амтай түүнийхээ гурваны нэгтэй тэмцэх хэмжээний буюу 500 гаруй мянган автомашинтай нийслэл хотод бид мөр зэрэгцэн ажиллаж амьдарч байна. Бидэнд тулгамдсан олон асуудал бий. Тэдгээрээс агаарын бохирдол, автомашины түгжрэл та бидний эрүүл мэнд, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, санхүүгийн дайсан болсон гэхэд хилсдэхгүй. Монгол улсын Засгийн газар нийслэлийн удирдлагын хэмжээнд эдгээр асуудлуудыг шийдвэрлэхийн тулд шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Монголд шинэ дэвшилтэт технологи, хийц шийдэл бүхий олон түвшний огтлолцдог гүүрэн зам барих ажлын захиалагчаар нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн авто замын хөгжлийн газар, гүйцэтгэгчээр “Хятадын төмөр замын 20-р товчоо корпораци” ажиллаж байна.
Замын цагдаагийн газрын уулзварын түгжрэлийг 30 хувиар бууруулах боломжтой
БНХАУ-ын засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Туул голын дээгүүр Яармагийн олон түвшний огтлолцол, Баянзүрх дүүргийн дөрвөн эгнээ гүүр, Сонсголонгийн дөрвөн эгнээ гүүр, Замын цагдаагийн ойролцоох энэхүү гүүрэн гарцыг барих болон Налайхын чиглэлийн 20,9 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд нийт 26,7 км авто зам, 3 км гаруй гүүрэн байгууламжийн ажлуудыг амжилттай хэрэгжүүлж байна. Өнөөдөр үндсэн зорчих хөдөлгөөнийг нээж буй энэхүү байгууламжийн хувьд 470 метр урт, 4 эгнээ, зорчих хэсэг бүхий үндсэн гүүр болон A, B, C рампууд, Сэлбэ гол дээрх гүүр, нийт 1,1 км гүүрэн байгууламж, 2,5 км авто зам гэрэлтүүлэг, гэрлэн дохио, явган зам, ногоон байгууламжаас бүрдэж байна. Уг бүтээн байгуулалт ашиглалтад орсноор Энхтайвны гүүрний замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, Замын цагдаагийн газрын уулзварын түгжрэлийг 30 хувиар бууруулах боломжтой” хэмээлээ.
Их Монгол улсын гудамжнаас Дунд гол, Төмөр зам, Нарны зам дээгүүр Олимпийн гудамж руу буух гүүрэн гарц баригдсанаар:
- Төмөр замаар тусгаарлагдсан хотын төвийн хэсгүүдийг холбосон саадгүй нэвтрүүлэх чадвар бүхий босоо тэнхлэгийн гол замын сүлжээг бий болгох,
- Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах,
- Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах,
- Иргэдээ ая тухтай саадгүй зорчуулах,
- Зорчигч тээвэрлэгчдийн цаг хугацааг хэмнэх,
- Нийслэл хотын өнгө үзэмжийг сайжруулах зэрэг олон үр ашигтай.