Уран гулгалтын спортын нүүр царай болсон оддын төлөөлөл, Канад хослол Тесса Вертью, Скотт Моир нар их спортоос зодог тайлж байгаагаа албан ёсоор зарлалаа. Уран гулгалтын мөсний бүжгийн хос төрөлд хүртэж болох дээд шагналуудыг бүгдийг нь авч чадсан тэд хамтдаа 22 жилийн хугацаанд тогтмол амжилттай гулгасан нь мөн л хамгийн өндөр үзүүлэлт юм.
Энэ жил 30 насны босго давсан хос уран гулгагчид 20 жилийн замналдаа Олимпийн 3 алт, 2 мөнгө, ДАШТ-ий 3 алт, 3 мөнгө, 1 хүртэл медаль хүртсэнээс гадна, бусад тив Дэлхийн чанартай тэмцээнүүдээс 20 гаруй медаль хүртэж чадсан шилдэг тамирчид юм.
Шилдэг тамирчид анх 1997 оноос хамт гулгаж эхэлсэн бөгөөд энэ үед Тесса Вертью 8, Скотт Моир 10 настай байжээ. Канадын Онтарио мужийн Лондон хотоос гаралтай тус 2 тамирчин анх Скотт Моирийн ээжээр уран гулгалтын спортыг заалгаж байсан бөгөөд түүний гэр бүлийн гишүүд бүгдээрээ уран гулгалтын тамирчид байсан ажээ.
Хамгийн сүүлд БНСУ-ын Пёнчан хотод болсон Өвлийн Олимпоос алтан медаль хүртсэн хос тамирчны замналынхаа хажуугаар өөрсдийн телевизийн шоу эрхлэн гаргаж, мөн намтар номоо ч хэвлүүлж байсан ажээ.
Г.Баярмөнх