Нийслэлийн Баянзүрх дүүргийн 133 дугаар сургуулийн сурагчдын эцэг эхийн төлөөллүүд тус сургуулийн даац хэтэрч, хүүхдүүд 3-4 ээлжээр хичээллэж байгааг эсэргүүцэж өнөөдөр Сүхбаатарын талбайд жагслаа.
Жагсаалд оролцсон эцэг, эхчүүд Монгол Улсын Ерөнхийлөгч, БСШУС-ын сайд, УИХ-ын дарга, НИТХ-ийн дарга нарт дэмжлэг хүсэх тухай шаардлага бичиг хүргүүлж байгаа аж. 133 дугаар сургууль нь 2017 оноос хойш "Монгол тэмүүлэл" сургуультай нэг байранд цуг хичээллэж байна.
133-р сургуулийн эцэг эхийн зөвлөлийн дарга Б.Батдэлгэр "133-р сургуулийн сурагчид сурч буй хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд сурах эрхээ эдэлж чадахгүй байна. Хүүхдүүд гэлтгүй багш ажилчид ч ая тухтай нөхцөлд ажиллаж чадахгүй байна. Иймээс эцэг эхчүүд бид өнгөрсөн хавраас эхлэн "Монгол тэмүүлэл" сургуулийг нүүлгэж, 133-р сургуулийг тус байранд нь бүтнээр эзэмшүүлэн үйл ажиллагаа явуулахыг хүсэж буй.
Үүний хүчинд БСШУС-ын сайд Баатарбилэг 2019 оны наймдугаар сарын 30-нд "Монгол тэмүүлэл" сургуулийг нүүлгэх байрыг бэлтгэх хоёр ажлын хэсэг гаргасан. Гэвч уг тушаал гарснаас хойш 45 хоночихоод байхад ямар ч шийд гаралгүй, 133-р сургуулийн хүүхдүүд дөрвөн ээлжээр хичээллэж байна. Иймээс төр засгийн удирдлагуудад шаардлага хүргүүлж байгаа юм" гэв.
Тус шаардлагад "энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө "Монгол тэмүүлэл" сургуулийг нүүлгэж 133-р сургуулийг хоёр ээлжид оруулахгүй бол хүүхдүүдээ сургуульд явуулалгүй, тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ" хэмээжээ.